Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Иргэдийнхээ эрхийг эдлүүл, эрхэм дээдсүүд ээ

2018-1-23
0
ЖИРГЭХ

-Эд хөрөнгө идэхээ урьтал болголгүй, иргэдээ эрүүлжүүл-

Монголчууд эрүүл аюулгүй орчинд аж төрөн, амьдран суух заалт эцэг хуульд бий. Байгаа ч гэж дээ тунхаг хэлбэрээр оршдог. Ийм нэгэн заалтыг аль ч засаглалын үед ор тас мартсан. Ерөнхийдөө Үндсэн хуульд тодорхой заасан байдаг гэдгийг бүгд мэднэ. Гэвч иргэдийн эрхийг хангах асуудлыг хийж хэрэгжүүлэхийг огт хүсдэггүй гэхэд хилсдэхгүй. Та бүхний эрхийг хангана гэсэн нэрийн доор хийж байгаа ажил нь хэтэвчээ түнтийлгэж, халаасаа зузаатган, хөрөнгөө арвижуулах гэж ойлгоход нэг их буруудахгүй. Аливаа зүйлийг хийж байна хэмээвэл хэр тустай нь хожим нь мэдэгдэж, хэдэн төгрөг зувчуулсан болох нь илэрдэг болсоор удаж байгаа.

За нэг иймэрхүү маягаар төр засаг, нийслэлийн дарга нар ажил хэрэг явуулсаар өдийг хүрлээ. Иргэд ч залхаж, итгэл алдарчээ. Азийн цагаан дагина гэж алдарших шахсан төв азийн цээжнээ орших Монгол Улсын нийслэл Улаанбаатар утаан дундаас үзэгдэхээ байж, хотын иргэд нь хордож, хойч үе болох багачуул нь хорвоогийн тоос хөдөлгөх хэдхэн наснаасаа хумслуулсаар. Ийм л байдлаар иргэддээ хандсаар, эцэстээ түмэн олны бие тэнхээ ч чилээрхэн, эмнэлгүүдийн ор ч хүрэлцэхгүй, хонгилд нь хүртэл хэвтэж эхэллээ. Дүр зураг нэг иймэрхүү маягтай. Тэгвэл үүнийг бий болгохгүй байх нөхцөл бололцоо, иргэдээ эрүүлжүүлэх боломж байгаа. Гэхдээ хийж хэрэгжүүлэх гэхээр хэтэвчинд орох мөнгө нь багасчих гээд байгаа болохоор хэрэгжүүлэхээс зайлсхийгээд байгаа бололтой. Ингэж хардахаас өөр арга ч байхгүй. Тиймгүйсэн бол өдийд угаарт хордсон иргэдээ эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх бодлого барихсан. Их хотоор дүүрэн болсон болоогүй фитнес заалууд байна. Эзэнгүй хоосон нь олон. Үүнд түмэн олноо хамруулчихвал эрүүл чийрэг монголчууд бий болох юм. Ядаж л энэ их утаа тортогны үед бие нь чийрэгжих болов уу. Энэ улсын ирээдүй болсон багачуул эрүүл чийрэг байвал хөгжлийн түлхүүрийг нь атгуулаад, хаалгыг нь онгойлгуулах болно.

Ер нь, утаа угаар хадны мангаа гэж орилж, тунхаглан зарлаад, зуухтай дотночлон танилцаж, гэр хорооллын утааг үнэрлэж, хорны хэмжээг хамраараа мэдэрч байна хэмээн ард олныг бухимдуулж явахаар эрүүлжүүлэх аяныг зохион байгуулаач төр дээдсүүдээ. Үүнийг хэрэгжүүлэхэд нэг их асуудал үүсэхгүй. Яахав хэсэг нөхдийн утаа нэрээр халаасалдаг байсан мөнгөний тоо жаахан буух л байх. Тэр эсэргүүцлийг даван туулчихвал иргэд чинь эрүүл болох магадлал тун өндөр байна. Тодруулбал, эрүүл мэндийн даатгалын санд татвар төлөгчдийн чамгүй мөнгө хуримтлагддаг. Үүнийг тэр бүр хэрэглээд байдаггүй. Нийгмийн 80 хувь орчим нь даатгалаа ашиглаж эмнэлэгт үзүүлдэггүй, хэрэглэдэггүй гэсэн мэдээлэл бий. Асуудал ийм байхад иргэдээ эмчлэх, эрүүлжүүлэхэд санаа тавихгүй байгаа нь хачирхалтай. Өвдсөн хойно нь халаглаж суух бус, өвчлөлөөс сэргийлж даатгалыг нь ашиглуулбал оновчтой болов уу.

Нийслэлийнхээ иргэдийг хордож угаартахаас өмнө Эрүүл мэндийн даатгал төлж буй мөнгөөр нь фитнест хамруул. Энэ бол нийслэлчүүдийг эрүүлжүүлэх хамгийн дөт арга. Утаа угаар гэж хий дөвчигнөхөөр үүнийг л хэрэгжүүлчих хотын даргаа, төрийн дээдсүүд ээ. Өвчлөлд өртсөн иргэд энэ улсыг хөгжүүлэхгүй гэдгийг ойлго. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.119.250)
    Шившиг. Амьдрах хангалттай газар нутаг угуй, ард нь гарч барахгуй хэдэн тэрбум, хэдэн зуун сая, хэдэн арван сая иргэдтэй мэт ганц Зайсан Толгой дээрээс бухэлд нь багтаагаад харчихаар нийслэл хотхоноо 20-д жил утаан дунд буллаа. Оволдоо хорт утаа, угааранд, зундаа баас, шээс ялгадасндаа бооноороо живчихдэг яаасан ч АРЧААГУЙ, залхуу хойрго, ЧАДВАРГУЙ удирдагчид байдаг юм... Улсыг яг ийм байдлаар хойш нь будчуулж, тэгээд нэг муу чирмэр, татмар дур эсгээд явцгааж бгаа юм.
    2018 оны 01 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    3 цаг 1 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    3 цаг 24 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    3 цаг 41 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    3 цаг 44 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    3 цаг 59 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    4 цаг 7 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    4 цаг 19 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    4 цаг 48 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    5 цаг 0 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    5 цаг 8 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    5 цаг 19 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    20 цаг 51 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    21 цаг 0 мин
  • Сэргээгдэх эрчим хүчний төслүүд үр шимээ өгсөөр байна
    21 цаг 4 мин
  • Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
    21 цаг 43 мин
  • "Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрлээ
    22 цаг 18 мин
  • Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөгөөр өсжээ
    22 цаг 59 мин
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
    23 цаг 41 мин
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
    23 цаг 51 мин
  • Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК