Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЭРДЭНЭ-ОЧИР МААНЬ ҮГҮЙЛЭГДЭНЭ ДЭЭ, ҮГҮЙЛЭГДЭНЭ

2018-5-15
0
ЖИРГЭХ

Хэн хүний тухай дурсамж бичихэд уг нь бодож байгаад тархиндаа багцлаад л болдогсон. Эрдэнэ-Очирынхоо тухай бичих гэхээр дэндүү ойр байсан болохоор ч тэр үү, хэлмээр бичмээр зүйл нь ихдээд байгаа ч юм уу, сэтгэл үймрээд учраа ч олохгүй байгаа юм уу, нэг л эвлэхгүй байх чинь....

Хэдхээн хоногийн өмнө дөө, мессэжээр мэндийг нь  мэдэн “Алба нийлэмжтэй юу, хол ойр явна уу” гэхэд минь “Би ч нэг их ажилтай "бузар лут амьтан" л байх юм . Мэдэхгүй ээ.... Суурин Балдан. Ийш тийш явна гэхээс халгаад байх болж..Зуу татна, дахиад татна. Хар дараа” хэмээн бичиж байсан тэр өнөөдөр бүүр хол явчихаж.

Ингэж бичихэд нь жаахан орсгой юмуу даа гэмээр шүдээ гаргаад, нүдээ онийн инээмсэглэж байгаа нь нүднээ  харагдаж хариуд нь би “хэ хэ” гэж хариулан бичиж  байж билээ..

Ер тэрээр инээмтгий, ялангуяа хүн шоолохоороо нүдээ шийхийлгээд, шанаа руугаа бууж ирсэн өтгөн хар үсээ баруун гараараа, гараараа ч гэж дээ ядам хуруугаараа хойш нь болгож байгаад инээмсэглэн ярих....

Нутгийн зураачдын үзэсгэлэн нээх үеэр товчхоон уулзсанаас өөрөөр бид хоёр хэзээ тухтай уулзаж ярьж хөөрч байлаа даа байз. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө юм байна. Над руу утасдаж, нэр дэвшигч Алтангэрэлийн  сэтгүүл сонинд нь юм бичиж өгөөч, би ч бас нэг юм бичээд байна гэснээр Хан-Уулд байх штабт нь хоёул очсон юмдаг. Бичсэнээ ч яахав өгчихлөө, нутгийн улс байна даа, тэр хүмүүстэй нь ярьж хөөрч, тэр суманд ийм хүн байдаг юм, тэрүүгээр орвол зүгээр гэсэн шүү юм ярьж байгаад гарахад сүртэй бороо ороогүй ч чийг үнэртээд нэг их сайхан байх нь тэр.

Хоёул автобус машин элдэв унаа гээд яахав, Шандын хөтөл даваад ар орж байна гэж бодоод алхчихъя гээд Энхтайвны гүүр даван алхаж  эрт эдүүгээгийн явдал хөөрөлдсөөр тэр чигтээ гэрт нь очиж оройжин сууж билээ. Зам зуур нэгэн зохиолч нөхөр нь  гурван ч хүний сонгуулийн штабт дамжин ажиллаж байгаа тухайг тэр маань хөөрөн Нацагдоржийн “Хуучин хүү” зохиолын дүр болгон зохиомжилсноо ярьж намайгаа инээлгэн, нутгийн тухай, мэнд сэрүүн байгаа хийгээд, бурхны хутгийг олсон нөхдийнхөө тухай дурсан ярилцаж нэгэн оройг сайхан өнгөрүүлээд,  үүнээсээ үүдэн тэрээр “Хоёул Шартолгой ахынд очьё. Ер ойрд уулзалдаагүй юмсан. Энүүхэнд ойрхон” гэснээр ноён хутагтын Саран хөхөөний туужийг жүжиг болгон тавьсан зохиолч, алтанширээгийн  Авидын Шартолгойнд очиж хууч яриа хөврүүлсээр шөнө хагасалж тарцгаасансан.

Төсөрхөндөө аугаа найрагч Долгорын Нямаа агсныг бурхан болоход гүнээ харамсч хальт нэг уулзахын зуур л тээр жил бид хэд Хатанбулаг сумын яруу найргийн наадамд оролцоод эргэн ирэхдээ Хамрын хийдийн ойролцоох ээжийнд нь саатан дайлуулж цайлуулж байхдаа Нямаа найрагчийн хонгыг нохойд хазуулан, түрийвчийг нь орны дэрэн дор мартаад ирж байснаа дурсан  ярьж байж билээ.

Хар багаасаа ундарсан их авьяас, онгодоороо Улаанбадрахын биш, Дорноговийн ч биш бүр монголын, дэлхийн энтэй хүн болсон ч тэрээр нутгаа гэсэн эгэлгүй сэтгэлийг цээжиндээ ямагт тээж явдаг нэгэн байсансан. Ямар сайндаа л монгол улсад анх удаа зохиолч бэлтгэдэг Утга зохиолын ангийн оюутан байснаа сургуулиа орхиод нутгаадаа гүйхэв дээ.

“Саран хөхөө” театрын дарга ч хийж, “Нутгийн амьдрал”, “Нутгийн хүүхдүүд” сонин гаргаж, улстөрийн намын ажилтан болж, Шандын гудамжаар нөхөдтэйгөө хэлхэлдэн инээд цалгиулан алхалж, монголын радиод ажиллаж, монголын зохиолчдын байгууллагыг тэргүүлж явахдаа ч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн алдар хүртсэн ч  зүгээр л эгэл нэгэн байлаа. Өнөө л шооч шогч ёж үгсээрээ хүмүүсийг хөгжөөн өөрийн хүрээлэл бий болгодог нэгэнсэн. Тэр нь хүнийг муу хэлж, гутаахын ямар ч сэжимгүй, харин ч нэгийг бодогдуулж, ухаантай хүн бол санаа авахаар шоглол байдагсан. Зүгээр нэг болоод өнгөрсөн зүйлийг хүртэл инээд хөгжөөнтэй болгон ярьж, сэтгэлд гэгээ татуулдагсан. Нэр алдар хүртэж, улс даяар цууд гарсан ч нэг их тансаглаж гоёж гангалж явах нь ховор, өнөө л урьдын хээ шаагүй Эрдэнэ-Очир хэвээрээ мөрөндөө цүнх эгэлдэргэлчихсэн үл ялиг бөгтийсхийн даруухан алхалж явах.

Өөрт оногдсон үүрэгт ажил, өмнөх ачаагаа үүрэх, айл гэр авч явах, элдэв олон арга хэмжээ, уулзалт энэ тэрийн хажуугаар  хэзээ нь ч тэр их онгод, яруу үгсийн хур нь хуримтлагдаж, цаасан дээр буудаг байсан юм....Түүнд бурхнаас заяасан их авьяас, бидэнд тэнгэрээс хайрласан  хишиг  юм болохоор өнөө, маргааш хэдэн үеэр уншиж билгийн нүд нээх шүлэг яруу найраг нь цаасан дээр бууж, ном болон баринтаглаж үлддэг байж дээ.

Утга зохиол шүүмжлэгч, доктор Д.Галбаатар нэгэнтээ “Ж.Болд-Эрдэнэ, Ш.Уянга, Ц.Бавуудорж, А.Эрдэнэ-Очир нар бол “тэнгэрээс заяат найрагчид” гэж хэлж байсан нь бий. Харин Эрдэн-Очир маань өөрөө 2000 онд “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа “Бяр тэнхээ ахьсан. Сүүлийн дөрөв таван жил шүлгээ сонинд гаргаагүй. Энэ бол юм хийгээгүйдээ биш, өөрийгөө том болсон гэж үгүйлэгдэх гэсэн юм. 1994, 1995 оны “Болор цомд” би их сайн шүлэг уншиж байсан гэж боддог. Хүмүүс ч муугүй хүлээж авсан” 2001 оны “Болор цом”-ыг би авна Уран зохиол, яруу найргийг бөх шиг барилдуулж, морь шиг уралдуулж болдоггүй. Мэдрэхүй гэж хамгийн том зүйл байдаг” гэж хэлж байж. Үнэхээр ч тэр “Болор цом”-ын шагналыг авсан. Дэлхийн Соёл урлагийн академийн “Байгалийн модернизм” шагналыг 2006 онд авсан....Үнэхээр тэр бяртай найрагч байсаан.

10 жилийн өмнө дөө, манай хоёр хөрш байхад минь “Арлааны Эрдэнэ-Очир”, “Ийм нэгэн амьдрал”, “Миний цуглуулсан хорвоо” хэмээх гурвалсан номоо дурсгаж “Арлааны Эрдэн-Очир” ном дээрээ “Х.Өлзий ахад Өөрийнхөө  тухай номыг Өргөн барихдаа ичихгүй ээ” хэмээн бичээд өгч байсан, яг тэр үедээ хэлж байсан нь санаанд илхэн. Тэр эгэл даруухан ч бас омог бардам, бяртай найрагч байлаа.

Эрдэнэ-Очир маань “Шар талын салхи” шүлэгтээ “Хаан Лигдэнг төгсөхөд...Уулс намсах шиг болсон юм аа” гэсэн нь бий. Энэ өдөр үнэхээр зүмбэр уулс намсах шиг, зэргэлээт тал минь хоосрох шиг л байна санж.

Өөрийн нь “Үгүйлэгдэх....” гэсэн шиг үгүйлэгдэнэ дээ, монгол улсдаа, говь сайхан нутагтаа, монголын яруу найрагт, , гэр бүл үр хүүхддээ, эгэл нэгэн заяанд, энгүүн сайхан нөхөддөө үгүйлэгдэнэ ээ, үгүйлэгдэнэ....

                                                                                                                    Сэтгүүлч Х.Өлзийбаяр

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ? (112.72.14.27)
    дурсамж бичсэн хүн нэрээ яагаад тавьсангүй вэ
    2018 оны 05 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    3 цаг 1 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    3 цаг 24 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    3 цаг 41 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    3 цаг 44 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    3 цаг 59 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    4 цаг 7 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    4 цаг 19 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    4 цаг 48 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    5 цаг 0 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    5 цаг 8 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    5 цаг 19 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    20 цаг 52 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    21 цаг 0 мин
  • Сэргээгдэх эрчим хүчний төслүүд үр шимээ өгсөөр байна
    21 цаг 4 мин
  • Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
    21 цаг 43 мин
  • "Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрлээ
    22 цаг 18 мин
  • Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөгөөр өсжээ
    22 цаг 59 мин
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
    23 цаг 41 мин
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
    23 цаг 51 мин
  • Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК