Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүд бизнес эрхлэгчдийг чөдөрлөвөл зохино гэж үзжээ

2018-6-18
0
ЖИРГЭХ

Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн эхэлж, УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын “хөнжил гудас”-ны хэргийг бүх нийтээрээ сэвж байх хооронд тэдгээрээс ач холбогдлоороо илүү, тэр тусмаа монголчуудад тун хамаатай нэгэн чухал асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцээд өнгөрлөө. Гарсан шийдвэр нь олон хүнийг гонсойлголоо. Энэ бол Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг буцаасан явдал юм.

Уг нь тус хуулийг баталсанаар маш олон эерэг үр дүн авчрах байлаа. Харамсалтай нь томоохон олигархи гэгдэх компаниудад биш, жижиг дунд аж ахуйн нэгжүүд, эгэл жирийн бизнес эрхлэгчдэд илүү ашигтай шинэчлэл байсан тул УИХ-ын гишүүд хөдөлж өгсөнгүй. Тус хуулийн төсөлд, жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөг хүртэлх аж ахуйн нэгж, иргэн өөрөө хүсвэл борлуулалтын орлогын 1 хувиар албан татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан татварын тайлан гаргаж байхаар тусгажээ. Энэ нь нэг талаас улсын татварын орлогыг бууруулж, төсвийн алдагдлыг нэмэгдүүлж мэднэ гэж УИХ дахь “ухаантнууд” бодсон бололтой.

Гэвч эдийн засаг гэдэг чөдөртэй, тушаатай байх тусмаа хол зам туулж чаддаггүй морьтой адил юм. Хэдий чинээ жолоог нь тавьж, чөдөр тушаанаас нь чөлөөлж өгөх тусам эдийн засаг тэлдэг номтой.

Татварын тайлангаа жилд нэг удаа гаргаж өгөх болоод 50 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн татварыг 90 хувиар хөнгөлж 1 хувь болгохын ач холбогдлыг тайлбарлахын тулд доорх жишээ баримтыг дэлгэе.

Одоогийн үйлчилж байгаа хуулиар бол аж ахуйн нэгжүүд татварын тайлангаа улирал бүр буюу жилд дөрвөн удаа тайлагнаж буй. Гэтэл энэ нь ямар их чирэгдэл, хүнд суртал, зардал мөнгө дагуулж байдгийг энгийн нэгэн дэлгүүр ажиллуулдаг хүнээс асуухад л хэлээд өгнө. Улирал бүр тайлан гаргахыг шаардах нь жижиг бизнесүүдэд дарамт болдог. Түүнээс гадна тайлан гаргахын тулд заавал нэг нягтлан бодогч цалинжуулах, эс бөгөөс улирал тутамд хөлслөх шаардлагатай тулгардаг.

Тайлангаа буруу гаргаснаас үйл ажиллагаа нь доголдож, торгууль төлбөрт орох нь цөөнгүй. Үүнээс үүдэж татварын өрөнд орчихсон бизнес эрхлэгчид ч бий. Гэхдээ эдгээр нь улиралд дөрвөн удаа тайлан өгөхийн хамгийн гол сөрөг тал биш. Хамгийн том сөрөг тал бол “X” тайлан юм. Энэ бол орлогогүй, үйл ажиллагаа явуулдаггүй гэх бэлэн бөгөөд хялбар тайлбар. Олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, бага хэмжээний борлуулалтын орлого олж байгаа ч түүнийгээ улирал бүр бүртгэн тайлагнахаас залхуурдаг, зайлсхийдэг. Түүний оронд үйл ажиллагаа явуулаагүй хэмээгээд “Х” тайлан гаргаад өгчих нь хамаагүй амар. Ингэж Монгол Улсад далд эдийн засаг гээч нь зах замбараагүйгээр тэлсэн байна.

2017 оны гуравдугаар улирлын байдлаар татварын албанд тайлангаа ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 50 орчим хувь нь “Х” тайлан, 20 гаруй хувь нь алдагдалтай тайлан гаргажээ.

Монгол Улсад орлогын албан татвар төлөгчөөр бүртгэлтэй 157 805 аж ахуйн нэгж бий. 1-9 хүнтэй 140 мянган компани байдаг. Эдгээр аж ахуйн нэгжээс татвар төлдөг нь ердөө 25 мянга. Бусад 120 орчим мянган аж ахуйн нэгж нь татвар огт төлдөггүй гэсэн үг. Эндээс үзэхэд, эдийн засгийн төрөл бүрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг ч татвар төлдөг нь дэндүү цөөхөн. Үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд татварын албанд зориулан хуурамч тайлан гаргах нь элбэг. Орлогын албан татвар бүрдүүлэлт багасах үндсэн шалтгаануудын нэг нь энэ.

Тэгвэл жилд нэг удаа тайлан өгдөг болсноор юун түрүүнд “Х” тайлан гаргагсдын тоо илт буурч таарна. Түүнчлэн мөнөөх татвар төлдөггүй 120 орчим мянган аж ахуйн нэгжүүд 1 хувийн татвараа ямар ч төвөг чирэгдэл учруулалгүйгээр төлдөг болж эхлэх байлаа. УИХ-ын гишүүд 1 хувийн татварыг арай голж чамлаагүй байлтай. Өдгөө жирийн ажилтнаас ч бага татвар төлдөг аж ахуйн нэгжүүд дэндүү олон бий шүү дээ.

Орлого тодорхойлох боломжгүй аж ахуй үйлчилгээнд ногдуулах татвар буюу зүгээр л “Патентын” гэж нэрлэдэг татвар бий. Аж ахуйн нэгж, иргэнтэй байгуулсан аливаа гэрээгээр зохицуулагдаагүй төрөл бүрийн ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч Монгол Улсын иргэн, Монгол Улсын нутагт байнга болон түр оршин суугаа гадаадын иргэн энэ татварыг төлөх ёстой.

Хэмжээ нь Улаанбаатар хот, орон нутагт  харилцан адилгүй. Улаанбаатар хотод гэр ахуйн зориулалттай техник хэрэгсэл засварлах үйлчилгээ эрхэлбэл 4500, алт мөнгөний дарх хийдэг бол 8-16 мянга, гэрэл зургийн үйлчилгээ явуулдаг бол 7000, видео, аудио бичлэг хуулж худалддаг бол 10 000 төгрөг гэх мэтээр тогтоож өгчээ. Орон нутагт энэ хэмжээ 2-3 дахин багасна. Үсчин гоо сайхан, гуанз, цайны газар буфет, билльярд тоглуулах , авто зогсоол ажиллуулах ажил үйлчилгээ ч мөн энэ хуулиар зохицуулагддаг юм. Тоо хэмжээний хувьд авч үзвэл, лангуугаар худалдаа хийгч иргэд жин дардаг байна. Орлого тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ эрхлэгчдэд ногдуулах татвар нь дэндүү бага учраас худалдаа наймаа эрхлэгч иргэд хэдэн зуун саяар эргэлдэх хөрөнгөтэй болсон ч гэсэн хуулийн этгээд бололгүй, дээрх хуульд хамаарагдаж явахыг илүүд үздэг. Ихэнх нь огт төлдөггүй. Холбогдох байгууллагуудын хийсэн судалгаагаар, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дөнгөж 40 хувь нь татвар төлдөг гэх юм билээ. Өөрөөр хэлбэл, үлдсэн 60 хувь нь далд эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг гэсэн үг.  

Их мөнгө эргэлддэг, хот, хөдөөгүй зорьж очиж үйлчлүүлдэг хоёрхон газраар жишээ авья. Нарантуул захад худалдаа эрхэлдэг 6000 гаруй наймаачдаас 23 нь л орлогоороо буюу сард 18-23 мянган төгрөгийн татвар төлж, бусад нь 6000 төгрөг төлдөг болохыг БЗД-ийн татварын хэлтсээс олж мэдэж болно. Нарантуулаас гадна “Сандэй плаза” төвд үйл ажиллагаа явуулдаг 800 гаруй иргэдээс саяхныг хүртэл 17-хон хүн орлогоороо татвар төлдөг гэсэн мэдээлэл гарч байв. ТЕГ-аас авсан мэдээллээр, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд патентын татвар төлөгчдийн тоо төдийлөн нэмэгдээгүй.

Тиймээс л энэхүү татварын хуулийн шинэчлэлийн хэрэгцээ шаардлага нийгэмд тун их байсан юм.

Монгол Улс татварын орчин сайтай улсын тоонд ордог. Тэгсэн хэрнээ өнөөдөр далд эдийн засагт хүлүүлчихээд хөдөлж чадахгүй болсны бурууг хаанаас хайх ёстой вэ. Олон улсын байгууллагуудын хийсэн судалгаанд манай улсын далд эдийн засгийг ДНБ-ий 30 хувьтай тэнцдэг гэж үзсэн нь бусад улс орнуудтай харьцуулахад өндөр тооцогдож байгаа юм. Далд эдийн засгийг ил гаргахын тулд татварын өршөөл үзүүлэх, татварын шатлалыг бууруулах зэрэг янз бүрийн арга хэрэглэсэн ч хангалттай үр дүн гаралгүй өдийг хүрлээ. Нууж хаасных нь дараа өршөөж хэлтрүүлэх нь нэг арга байж болох ч нууж хаах боломжийг үгүй хийх, шударга болгох нь чухал гэдгийг манай эрх баригчид одоо хүртэл ухаараагүй л яваа бололтой. Уг нь энэ хуулийн төслийг тэрхүү ухаарлын нэг хэсэг хэмээн горьдож байсансан.

Одоо хэрэгжиж байгаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль 2006 онд батлагдсан. Гэтэл өнгөрсөн 12 жилийн хугацаанд манай улсын эдийн засаг, санхүүгийн орчин эрс өөрчлөгдсөн. Нөгөөтэйгүүр, энэ хууль нь төдийгөөс өдий хүрэхдээ асар том далд эдийн засгийг бий болгосныг бид 2016 онд мэдсэн билээ. 2016 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийг УИХ-аас баталснаар 33 мянган компани 34.5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний орлогоо ил гаргасан. Өөрөөр хэлбэл, ийм их хэмжээний орлогыг нуун дарагдуулахад хүргэсэн гол буруутан нь татварын тогтолцоо маань юм. Гэтэл энэ тогтолцоогоо бид үргэлжлүүлсээр л байгаа болж таарч байна. 2008 онд мөн зарим татварт өршөөл үзүүлсэн шүү дээ. Түүгээр 2200 компанийн 5.6 их наяд төгрөгийн ажил, үйлчилгээ, орлого ил гарсан. Тухайн үедээ дөрвөн тэрбум ам.доллартай тэнцэх орлого гэсэн үг. Эдгээр баримт нь манай татварын тогтолцоо нь нуун дарагдуулахаас аргагүйд хүргэсэн шударга биш гэдэг нь танигдаж байна.

УИХ-аас буцаасан дээрх хуулийн төсөлд уг нь үүнийг засч залруулахад хэрэгтэй олон заалт туссан байсан юм. Юун түрүүнд, жижиг дунд бизнесүүдийг дэмжих зорилгоор жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн татварыг 90 хувиар хөнгөлж, 1 хувийн татвартай болгох заалтыг онцлох ёстой. Үүний хүрээнд 51 мянга гаруй дотоодын аж ахуйн нэгж хамрагдах байсан билээ. Энэ бол төрийн зүгээс бизнес эрхлэгчдэдээ үзүүлж буй маш том дэмжлэг болох байлаа. Одоогийн хуулиар татварын тайлангаа засах боломжгүй байдгаас үүдэж, татвар төлөгч алдаагаа засахын тулд заавал татварын хяналт шалгалтад хамрагдаж, татварын актаар алдаа залруулах болдог. Энэ нь татвар төлөгчдөд ихээхэн хэмжээний торгууль, алданги хүлээх, цаг хугацаагаа алдах зэрэг чирэгдэл үүсгэдэг. Тэгвэл энэ байдлыг засах байв.

Мөн татварын өр төлөх хугацааг 2 сараар сунгадаг байсныг жилээр сунгах, сунгасан хугацааны татварын алдангид хөнгөлөлт үзүүлдэггүй байсныг өөрчилж 20 хувийн хөнгөлөлтийг үзүүлэх байв.

Нөгөөтэйгүүр, Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчин өргөжиж гадаад улсаас хөрөнгө оруулалт ихээр нэмэгдэж байгаа энэ үеэд бид авах ёстой татвараа бүрэн авч өөрийн баялгын ашиг шимийг хүртэх нь зөв зүйтэй. Гэтэл, томоохон үндэстэн дамнасан корпорациуд Монгол улсын татварын хуулийн нүх сүвийг ашиглан татвар төлөхгүй байх, хамгийн багаар татвар төлөх боломжийг байнга эрэлхийлж байдаг нь нууц биш. Тиймд үндэстэн дамнасан корпорациудаас татвараа бүрэн авахын тулд тэдгээрийн орлогыг, зарлагыг бүрэн мэдэж, үйл ажиллагааг Монгол Улсад тайлагнадаг болгох, татвараас зайлсхийх хуулийн хийдлийг арилгах гэх мэт олон эерэг өөрчлөлтүүд байсныг УИХ-аас ийнхүү унагаажээ.

Энэ нь нэг талаас томоохон бизнес эрхлэгчдийн зүгээс ирж буй болгоомжлолоос үүдэлтэй хориг байв уу даа гэж харагдаж байна. Хэрвээ дээрх татварын хөнгөлөлтүүд хийгээд татварын таатай орчноор хангагдвал жижиг, дунд бизнесүүд хурдан томорч, тэдний өрсөлдөгчийн зиндаанд тодрон гарч ирэх боломжтой. Учир нь татварын дээрх шинэчлэлүүд цөөн бөгөөд том аж ахуйн нэгжүүдтэй байхыг бус, олон бөгөөд жигд аж ахуйн нэгжүүдтэй байхад чиглэсэн бодлого юм. Тиймээс одоогийн монополь компаниудад уг өөрчлөлт төдий л таалагдахгүй байгаа гэж ойлгож болно.

Ямартай ч УИХ-ын зүгээс эдийн засгаа чөдөр тушаанаас нь салгах гэж яарсангүй. Бүр тодорхой хэлбэл, өнөөгийн эрх баригчид 1990 оноос хойш чөдөртэй морь мэт хотноосоо холдож чадахгүй догонцож буй бизнес эрхлэгчдэд ташуур болоод чөдөр зохино гэж үзсээр байна. Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх татварын хуулийн шинэчлэлийг дэмжиж хэлсэн үгэндээ “Хийж бүтээе гэж зүтгэж байгаа хэнийг ч болов төрийн аливаа хууль бус дарамт шахалтаас өмгөөлөн хамгаална” гэж мэдэгдэж байсан билээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Жижиг дунд бизнес эрхлэгчийн төлөөлөл. (119.40.97.6)
    Ууг нь бага орлоготой татвар төлөгчидийг жилд нэг удаа тайлан гаргадаг, тэр нь авто машины татвар шиг жилийн турш сар сардаа нийт компаниудыг хувааж байгаад ачааллаа хөнгөлж ажилвал татварын газарт ч ачаалал багасхал байх.
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • AЛТАНЦӨГЦИЙНХӨН (202.179.31.117)
    УИХ-ЫН 76 ЭРХ ЯМБАТАНГУУДЫГ МАШ ТҮРГЭН ТАРААХ АСУУДАЛ ЯРИГДААД БАЙНА.
    2018 оны 06 сарын 19 | Хариулах
  • Жижиг бизнес эрхлэгч (66.181.160.95)
    Аж ахуй эрхлэгчдээс дээрэмдэж авсан татвараар санхүүжиж байгаа атлаа тэднийгээ боомилох гэж зүтгээд байгаа УИХ-ыг ер нь юу гэж ойлгох вэ, та минь ээ??? Эд чинь эрүүл хүмүүс мөн үү??? Эсвэл гадны хорлон сүйтгэгч нар хүрч ирээд Төрийн ордонд маань суучихаа юу??? Та нарын л сонгосон УИХ учраас хохь чинь гэх байх! Яг үнэндээ бол ард түмэн МАН-д дуртайдаа биш, харин АН-д дургүй нь хүрсэндээ л эсрэг санал өгч МАН гарсан шүү дээ!!! Та нар үлдэж буй 2 жилд ард түмнээ тэтгэхээ боль гэхэд хорлохгүй байж байгаад яваад өгөөч гэж гуймаар байна!!! Өөр ч юу хэлэх вэ дээ!!!!
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.26.193.153)
    тараавал таарна ялзарсан хогын ургамалууд
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (64.119.26.85)
    luivarchidad yagaad bolomj olgov .34 ih nayd ih ur darah mungu shvv dee .getel yariad baisan jijig aj ahuin negjvvd urshuuld hamragdsan gvi .
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.229.120.204)
    Оргилын Ганбаатар гэж ганцаараа оли байх хүсэлтэй нэг новш их олон юм ярьсан даа
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.229.120.204)
    ХАРИУГАА ХҮРТЭНЭ ШҮҮ, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ БООМИЛЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.229.120.204)
    Новшийн Ми Ёо
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.229.120.204)
    Миеэгийн УИХ-аас өөр юу хүлээх вэ дээ. Нэмэргүйшд. Энэ их хурал тарвал таарна
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • УИХ шангаа хүртэнэ ээ (103.229.120.204)
    Бизнес эрхлэгчдийг боомилох ийм үйлдлийг зүгээр хараад суухгүй шүү
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.229.120.204)
    Жижигийн зовлонг томчууд яаж ойлгох билээ дээ.
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    19 цаг 17 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    19 цаг 25 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК