Энэхүү тангарагатай үнэнч байж ажиллах нь эрхэм үүрэг нь байх учиртай. Парламентад хоёр гишүүний орон зай хоосон байна. Өөрөөр хэлбэл, Өвөрхангай аймгийн 10 дугаар тойргийн маргааныг эцэслэн шийдвэрлээгүй учир энэ шүү дээ. Улс орны ажлыг шуурхай явуулахын тулд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг оруулж ирэн намын бүлгүүд саналаа хэлж байна. Тэгтэл энэ бүх үйл ажиллагаанд өвөрхангайчуудыг төлөөлөн үг хэлэх хоёр гишүүн алга. Ардын намаас сонгогдсон Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн хэмээн шийдвэрлэсэн. Ийм байхад одоог хүртэл хариуцлага хүлээлгэхгүй юм.
Сонгууль болсны маргааш хууль зөрчсөн, иргэдэд мөнгө тараасан, будилаантай, луйвартай боллоо гэх гомдлын үгс Сонгуулийн ерөнхий хороо руу чиглэдэг байв. Гэхдээ тэднийг гомдлыг хүлээн авч, хариуцлага хүлээлгэж чаддаг гэж итгэлтэйгээр хэлж чадахгүй нь. Яагаад гэвэл сонгууль будилаантуулсан, мөнгө тараасан хүмүүст хариуцлагыг нь ингэж хүлээлгэлээ гэж дуулдаагүйд байгаа юм. Гэхдээ Сонгуулийн тухай хуулийг шинэчилснээр ард түмний сонголтыг мөнгөөр авахыг, сонгуулийг будилаантуулж, луйвардахыг оролдсон хүмүүст эрүүгийн хариуцлага ногдуулахаар болсон. Энэ бол өмнө нь байгаагүй томоохон шинэчлэлт болж чадсан юм. Сонгуулийн тухай хуулийн хариуцлагатай холбоотой заалтыг хатуу болгосны үндсэн дээр сонгууль шударга болно.
Цаашлаад төрийг ард түмний сонгосон хүн л удирдах, залах нөхцөлийг бүрдүүлэх юм. Тиймээс Сонгуулийн шинэ хуультай болсон энэ цаг мөчид сонгуулийг шударга явуулахад анхаарахгүй юм болбол үр дүн гэдгийг хэн ч мэдрэхгүй өнгөрнө шүү. Хэрэв хүн бүр Өвөрхангайн тойргийн Ардын намын хоёр нэр дэвшигч шиг шүүхийн шийдвэр гарчихаад байхад хуулийг уландаа гишгэн парламентад орохыг хүсвэл хуулиа шинэчлэх хэрэг байсан юм уу. Ер нь луйврын замаар төрийн эрхийг аваад л байвал сонгууль явуулах ч шаардлага гарахгүй биз. Хийе, бүтээе хэмээн зориглосон бол хуулиа зөрчсөн нэр дэвшигчидтэй хариуцлага тооцож, дараагийнх нь хүнийг томилох хэрэгтэй. Увс аймагт Ардын намаас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар иргэдэд мөнгө тараасан бичлэг олон нийтэд тарсан.
Хууль зөрчиж байгаа нь баримтаар нотлогдоод байхад УИХ-ын гишүүн болон хууль батлалцах гээд сууж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Эрх мэдлээр далайлган парламентад орж буй нэр дэвшигчдийн хэтийн зорилго тодорхой болов уу. Ер нь сонгуулийг энэ хуулиар будилаангүй явуулна гэдэгт итгэхэд бэрх юм. Үүнээс гадна сонгуулийг будилаангүй, шударга явуулахын тулд УИХ-ын 2012 оны сонгуулийнхаа асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх ёстой юм. Өөрөөр хэлбэл, шударга сонгуулийн дархлааг одооноос бий болгох нь зүйтэй.
Ингэж гэмээнэ дөрвөн жилийн дараах сонгуулиар ямар ч маргаан, хууль зөрчсөн үйлдэл гарахгүй нөхцөл хэд дахин нэмэгдэх юм. Тэгэхээр Өвөрхангайд үүссэн асуудлыг хуулийн хүрээнд хурдан шийдвэрлэж, Сонгуулийн шинэ хуулиа үг, үсэггүй хэрэгжүүлэх нь чухал. Аливаа намын эрх ашиг, эрх мэдэлтний нөлөө, сүүдэр дор хууль зөрчих эрх хэнд ч үгүй. Байж ч болохгүй. Гэвч бодит байдал дээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Сонгуулийн тухай хуулийг үгүйсгэж байгаа нь Өвөрхангайн тойргийн Ардын намын гишүүдийн үйлдлээс харагдаж байна. Тэд мөнгө, архиар иргэдийн сонголтыг худалдан авна гэдэг ард түмнээ доромжилж байгаагаас өөрцгүй. Эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээний хатуу хуулиа ийн зөрчиж байгаа эрх мэдэлд дурлагсад парламентад орчихоод юунд шунах бол.