

Энэ удаа тус наадамд 100 гаруй Монгол хүүхэд, багш нар болон 80 гаруй гадаад хүүхэд, багш нар оролцох бөгөөд наадмын зорилго нь Ази тивд соёлын олон төрөл зүйлийг харилцан сурталчлах, хамгаалах, соёл хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх, харилцан ойлголцол, хүндлэлийг бий болгох, энх тайвныг тогтооход хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгддэг.
Дашрамд дурдахад, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийг тохиолдуулан зохион байгуулагдсан Их наадмын үеэр Олон үндэстний хүүхдийн үерхэл нөхөрлөлийг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Японы мэргэжлийн Сумо бөхийн залуу Озэки Хакухо М. Даваажаргалыг ЮНЕСКО-гийн Энхийн элчээр зарласан нь онцлог үйл явдал болсон бөгөөд тэрбээр Монгол Улсаас ЮНЕСКО-гийн нэрээр нэрлэгдсэн анхны Энхийн элч болсон байна.
Д.Ундрах 24tsag.mn