
******************************************

******************************************
Цэнд-Аюуш заан Гачууртад хаданд явж байтал нэг бурхи өдрийнхөө идшинд гарчихсан хошгирч байна гэнэ. Тарваганы маханд нугасгvй мань хvн ойртож очвол буутай буугvй аргалж болмоор санагдаҗ. Тэгээд цагаан дотуур ємдєє тайлж даллаад нэлээд дөхөж явтал гэнэт машины дуу гарахаар нь эргээд хартал яах аргагvй машин ирж явна гэнэ. Заан сандрахдаа өмөө өмсөхтэй манатай нэг километр орчим гvйсээр бартаатай газар нуугджээ. Мань эр зугтаж явахдаа машины бvхээгт улаан хувцастай хvvхэн сунаж унатлаа инээж байхыг харсан гэдэг.
******************************************
Улсын заан Тулгаа нэг нутгийнхаа Гонгоо гэдэг алдартай бєхийн тухай "Эгнэшгvй хvчтэй Гонгоо гуай залуудаа шинээр хийсэн 12 эсгийг ус нь хатаагvй байхад давхарлаж vvрээд явдаг байсан гэдэг. Тvvнийг босоход гутлын ул нь ханзраад vлдсэн байдаг. Одоо "УАЗ-469"-д устай 12 эсгий ачвал дугуй нь төсөхгvй дээ" хэмээн урлагтай нь аргагvй ярьсан гэдэг.
******************************************
Хоёр жvдоч дивааажинд жvдо байдаг эсэх талаар ярилцаж байжээ. Тэгээд хэн эхэлж тэнд очсон нь нэгэндээ жvдо байгаа эсэхийг хэлэхээр тохирч.
******************************************
Нэгэн монгол жvдо сонирхогч дахиад л тэмцээн vзэхээр гэрээсээ гарах гэж байж. Эхнэр нь ихэд уурлаж
-Дахиад л жvдо юу? Тэр Риоко Тамурад чи надаас илvv хайртай байлгvй!
-Тэгж ярих юм бол Хашбаатарын Цагаанбаатарт ч би чамаас илvv хайртай байх оо.
******************************************
Бурхан чөтгөр хоёр там, диваажингийн алинд нь шилдэг жvдочид байгааг vзэхээр тэмцээн зохиох болжээ. Гэтэл бурхан ихэд инээд алдаж -За, Кано, Мифуна, Котани, Кимура гээд бvгд л диваажинд байна гэхэд чөтгөр хариуд нь
-Тэгвэл тамд бvх шvvгч байгаа юм чинь!
******************************************
Монгол улс анх удаа гvний шумбалтын дэлхийн аваргад оролцож гэнэ. Дэлхийн рекордын эзэн Португалийн тамирчин Нуно Гомес шумбаж явна. 100м. Эргэн тойронд харвал ганцхан Монголын тамирчин л ойрхон нэхэж явна. 200м. Монголын тамирчин дөнгөж ард нь. 300м. Монголын тамирчин гvйцэж ирнэ. Нуно усны vзэг гаргаж зурвас бичив.
- Танай тал нутгийн монголчууд усанд ийм сайн гэж мэдсэнгvй шvv. Би бууж өглөө. Браво!
******************************************
Монголын тамирчин хариу бичиж байна.
- Тэнэг ээ. Би живж байна, мэдэв vv.
******************************************
Челси, Милан хоёрын тоглолтыг хараад чамд юу бодогддог вэ?
-Энэ бол хоёр тэрбумтан талбай дээр тэдний 22 саятан хэрхэн тоглохыг харах явдал юм.
******************************************
-Би Liverpool-н фэн боллоо гэжээ. Хүүхдүүд нь яагаад тэр вэ...Таны тэр дэмжиж байсан,хүч хөдөлмөр,сэтгэл бүгд худлаа байсан гэж үү.... гэтэл хөгшин-Үгүй дээ,нэг ч гэсэн Liverpool-н фэн үхэг гэж бодоод л..........