Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр сайд нарын нэрийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэхдээ зөвхөн Ардчилсан намаас сайдад нэр дэвшигчдийг санал болгосон.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр сайд нарын нэрийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэхдээ зөвхөн Ардчилсан намаас сайдад нэр дэвшигчдийг санал болгосон. Харин үлдсэн таван сайд “Шударга ёс” эвсэл, ИЗНН-аас тодрох бөгөөд Ерөнхий сайд тухайн үед нь УИХ-ын даргад дахин өргөн мэдүүлэхээр болсон. Уг асуудалтай холбогдуулан “Шударга ёс” эвсэл хуралдаж байна.
Б.Золбоо