Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн МАХН-ын дарга, экс ерөнхийлөгч Н.Энхбаярын биеийн байдал муу, эмчийн хяналтад байгаа талаар манай сайт мэдээлсэн.

Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн МАХН-ын дарга, экс ерөнхийлөгч Н.Энхбаярын биеийн байдал муу, эмчийн хяналтад байгаа талаар манай сайт мэдээлсэн. Түүний биеийн байдал муу цагдан хорих 461 дүгээр ангид эмчлүүлж буй. Өчигдөр Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлгээс эмч нарын баг очсон. Харин өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас тусгай комисс томилогдсон байна.
Б.Чимэг