
Уг мөргөлдөөний үеэр 18 хүн амь үрэгджээ. “Marikana” уурхай нь дэлхийн тугалгын ордын гурав дахь том уурхай бөгөөд “Lonmin” компани эзэмшдэг аж. Уурхайчид ажил хаяж, бослого гаргаснаас хойш тугалгын олборлолт зогсож, “Lonmin” компани тугалгын экспортоос хоёр хувийн алдагдал хүлээгээд байгаа аж. Мөн тус компанийн хувьцаа Лондонгийн бирж дээр зургаа гаруй хувиар унасан байна. Түүнчлэн бослого эхэлснээс хойш 28 хүн нас бараад байгаа юм.