УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болж, өндөрлөлөө.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болж, өндөрлөлөө. Уг хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцон, Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшүүлсэн УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Зам, тээврийн сайдад нэр дэвшигч дэд сайд асан А.Гансүх, Уул уурхайн сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарыг хүн нэг бүрээр танилцуулж, хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Хуралдаанаар тэднийг 100 хувь дэмжлээ.
Б.Золбоо