Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хархоринг ирээдүйн нийслэлээр зарлах эсэх шийдвэр гаргахад хоёр жил хүрэхгүй хугацаа үлдсэн

2018-11-14
0
ЖИРГЭХ

Монголын залуу эрдэмтдийн холбооны зөвлөх, судлаач Л.Эрдэнэбаяртай нийслэл хотыг нүүлгэх шаардлагатай эсэх талаар ярилцлаа.

 

-Саяхан болоод өнгөрсөн намрын чуулганы нээлтээр Ерөнхийлөгч болон УИХ-ын дарга хоёулаа үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар үг хэллээ. Үндсэн хуулийн өөрчлөлт ид ярьж буй энэ цаг үед нийслэл хотыг нүүлгэх, эсэх асуудлыг орхиж боломгүй мэт санагдана. Судлаач хүний тань хувьд асуухад ер нь манай улс нийслэлээ нүүлгэх нь зөв үү?

-Нийслэл хотын чиг үүргийг өөр хотод шилжүүлэх нь Монгол Улсын хөгжлийн шинэ хуудсыг эхлүүлэх чухал асуудал. Олон улсын туршлагаас үзэхэд нийслэл хотоо шилжүүлж байгаагүй улс орон гэж нэгээхэн ч байхгүй. Шалтгаан нөхцөлийг нь харахад хэд хэдэн шалтгааны улмаас нийслэлээ шилжүүлж байсан байдаг. Нэгдүгээр шалтгаан нь зүй зохисгүй хэт төвлөрлийн улмаас нийслэл хотынх нөхцөл байдал хүндэрсэн. Нийгэм, эдийн засаг, экологийн доройтлууд бий болсон, түүнийгээ засаж сэргээхэд маш их хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгцээтэй болдог буюу зарим тохиолдолд засаж сайжруулах боломж мухардсан байдаг. Өөрөөр хэлбэл, их элс рүү багахан ус асгаж байгаа юм шиг хөрөнгө мөнгийг сороод дуусдаг ч төдийлэн сайжирч дээшлээд байгаа зүйл харагдахаа больдог учраас нийслэлээ шилжүүлэх хэрэгцээ үүсдэг. Хоёр дахь шалтгаан нь  улс орон хөгжлийн шинэ төв байгуулах хэрэгцээ сонирхлоор нийслэлээ шилжүүлдэг. Жишээлбэл, Казахстан улсын жишээ байна.  Нутаг дэвсгэрийн урд хэсэгт Алмата  хэмээх нийслэлтэй байсан. Нутаг дэвсгэрийн төв хэсэг болоод хойд хэсэг нь  хөгжлөөр сул байна гэсэн үндэслэлээр, мөн тодорхой хэмжээнд Алмата хотын экологи, эдийн засгийн байдал хүндэрсэн гэсэн шалтгаанаар нийслэлээ шилжүүлж байсан. Энэ  хоёр шалтгаан хоёулаа манайд давхцаад байгаа юм. Өнөөдөр Улаанбаатар гэсэн ганцхан хотын тулгуурт өрөөсгөл хөгжилтэй улс болоод байна. Гэтэл нутаг дэвсгэрийн дийлэнх хувийг эзэлдэг Хангайн, Баруун бүсийн аймгуудын хөгжлийн түвшин ихээхэн доогуур байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж нүүх асуудал байдаг. Манайд бол энэ асуудал тулгараагүй. Энэ шалтгаан ихэвчлэн далайн эргийн, газар хөдлөлтийн онцгой бүсэд байдаг нийслэлүүд, мөн хөрсний гулгалт үүсдэг хотуудад тохиолддог. Энэ асуудал өнөөдөр манайд тулгараагүй хэдий ч Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байдаг. Тэгэхээр хамаатай байж болно. Үндсэндээ манай улсад эхний хоёр шалтгаанаас болж  нийслэлээ шилжүүлэх шаардлага бол байна. 

-Таны хувьд нийслэлээ шилжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм байна. Үүнийг хэрхэн хийх вэ?

-Олон улсын туршлагаас үзэхэд нийслэл хотын төвлөрлийг задалдаг хэд хэдэн арга байна. Эхнийх нь шинэ нийслэлээ зарлаад нийслэлийн засаг захиргаагаа шилжүүлдэг. Энэ жишээ бол элбэг байдаг. Удаах нь  шинэ нийслэлийг зарлаж, засаг захиргааны зарим чиг үүрийг шилжүүлэх боловч хуучин нийслэлдээ засаг захиргааны зарим үүргийг үлдээдэг жишээ байна. Гуравдугаарт нь  шинэ нийслэлээ зарлахгүй. Тэгсэн хэр нь засаг захиргааны зарим хэсгийг шилжүүлдэг туршлага бий. Манай улс нийслэлийн чиг үүргээ хоёр хотод хуваах боломжтой. Шинэ нийслэлээ зарлаад засаг захиргааны хэсгийг нүүлгэх боловч Улаанбаатар хотод нийслэлийн зарим чиг үүргийг хэвээр үлдээх хувилбар нь оновчтой болов уу. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот  Монгол Улсын эдийн засгийн төв хэвээрээ үлдэх нь зөв юм гэж үзэж байна. Энэ нь АНУ-ын Вашингтон, Нью-Йорк  хотуудын  жишээтэй  адилхан байж болох юм. Хуучин Нью-Йорк  хот Америкийн нийслэл байсан шүү дээ. Одоо бол Вашингтон хот болсон. Гэхдээ өнөөдөр 300 сая хүн амтай улсын нийслэл Вашингтон гэхэд 700 мянга орчим хүнтэй байна. Харин Нью-Йорк хот нь Америкийн  эдийн засгийн төв хот хэвээрээ байгаа шүү дээ. Ийм хувилбараар байж болох юм.  

-Нийслэл хотыг хааш нь шилжүүлэх зохистой вэ?

-УИХ-аас 2001 онд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал хэмээх эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бодлогын баримт бичгийг батлан гаргасан юм. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нэг томоохон заалт бий. Тухайбал, үзэл баримтлалын 4.7.5.г-д “Улаанбаатарын болон бусад бүсийн хэмжээнд Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний бөөгнөрлийг задлах...”,  4.7.5.д-д “... Монгол Улсын нийслэлийг Улаанбаатар хотоос тус улсын нутаг дэвсгэрийн төв хэсэгт шилжүүлэн байршуулах асуудлыг иж бүрнээр судалж 2020 он хүртэлх хугацаанд шийдвэрлэх” гэсэн хоёр чухал заалт бий. Энэ заалтыг одоо хүртэл хэрэгжүүлээгүй байгаа. Хархорин хот Монгол Улсын төв цэг Өвөрхангай аймгийн Бүрд сумын Өвөр хөшөөтийн булаг гэдэг газраас 70 орчим км зайд оршдог. Тухайн үед парламентын гишүүд, эрдэмтэн судлаачид үе үеийн төрт улс нийслэл хотууд цэцэглэн хөгжиж байсан Орхоны хөндий буюу одоогийн Хархорины орчимд ирээдүйн нийслэлийг байгуулахаар бодолцож Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд “нутаг дэвсгэрийн төв хэсэг” хэмээн оруулж байсан юм. Үзэл баримтлал дахь дээрх заалтуудыг УИХ авч хэлэлцэх хэрэгтэй гэдгийг эрдэмтэд сануулдаг. Өөрөөр хэлбэл, Хархоринд нийслэлээ шилжүүлэх, эсэх шийдвэр гаргахад УИХ-д хоёрхон жилийн хугацаа үлдсэн гэсэн үг. 

-Яагаад Хархорин гэж? 

-Хархориныг нийслэлээр зарлах асуудлыг 1990 оноос ярьж эхэлсэн байдаг. Тэр үед нээлттэй ардчилсан нийгэмд шилжсэнтэй холбоотойгоор үндэсний бахархлаа сэргээх асуудал их яригддаг байсан. Тухайлбал, 1990-1992 онд Үндэсний хөгжлийн сайдаар, 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан эрдэмтэн Ж.Батсуурь Их Монгол Улсын эртний нийслэл Хархорум хотыг сэргээн засварлах, хамгаалах, орчин үеийн Хархорин хотыг хөгжүүлэх асуудлыг  тавьдаг. Ж.Батсуурь өөрөө хүн төрөлхтний гарал үүсэл, генийг судалдаг эрдэмтэн хүн. Тэрбээр Орхоны хөндийг ганц монгол туургатны биш дэлхийн хүн төрөлхтний үүслийн цэг юм гэж их үздэг. Мөн үе үеийн нүүдэлчдийн төрт улсууд Орхоны хөндийд нийслэлээ байгуулж байсан түүхтэй. Ж.Батсуурь   санаачлан 1990-ээд оны эхээр Хархорум их сургуулийг Хархорин суманд байгуулж байсан. Энэ суманд байгуулагдсан анхны их сургууль. Мөн 1994 онд Хархорин сумыг хот болгох УИХ-ын шийдвэр гарч дараа нь Засгийн газраас Хархоринд орон нутгийн хот гэсэн зэрэглэл тогтоох шийдвэрүүд гарч байсан. Дараа нь 2003 онд Хангай бүсийн тулгуур төвөөр Хархоринг баталж өгсөн. Тэгэхээр ямар ч байсан орон нутгийн  зэрэглэлтэй хотоос бүсийн хэмжээний хотоо болгоод зэрэглэлээ дээшлүүлсэн хэрэг. Хархориныг нийслэл болгох гэсэн дараагийн томоохон давлагааг Ц.Элбэгдорж  2004 онд Ерөнхий сайд байхдаа үргэлжлүүлсэн байдаг. Тэрбээр 2004-2008 оны Засгийн газрийн үйл ажиллагааны хөтөлбөрт Хархориныг жишиг хот болгон хөгжүүлнэ гэж зааж өгсөн.  Энэ чиглэлээр нэлээд ажил хийж байсан. Жишиг хот болгох хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсгийг  улсын хэмжээнд өргөн бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байсан. Ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхий сайд Ц.Элбэгдорж,  ажлын хэсгийн орлогч даргаар  УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан, ажлын хэсгийн гишүүд дотор  найман Улсын хурлын гишүүн, дөрвөн салбарын сайд, холбогдох  эрдэмтэд, орон нутгийн удирдлагууд гэх мэт 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан. Ажлын хэсэг дэргэдээ дэд ажлын хэсэг байгуулаад, дэд хэсэг нь чиглэл чиглэлийн 60 орчим эрдэмтэн судлаачдаас санал дүгнэлтийг нь аваад, жишиг хотын төслийг  боловсруулаад  явж байсан. Харамсалтай нь энэ хөтөлбөрийг УИХ-д өргөн барьж батлуулж чадаагүй. Тухайн цаг үеийн тогтворгүй нөхцөл байдал нөлөөлсөн байж магадгүй.  Уг нь жишиг хот болгох хөтөлбөр батлагдсан бол эртний нийслэл Хархорум хотын уламжлал, орчин үеийн шинэчлэлийг хослуулсан хот байгуулалтын шинэлэг хөтөлбөр болох ёстой байсан юм. Одоо энэ хөтөлбөрийн төслийг үргэлжлүүлэн сайжруулж, батлах шаардлага байгаа. 

-Хархориноос өөр газар нийслэлээ шилжүүлэх талаар ярьсан уу?

-Монгол Улсын шинэ нийслэлийн байршлыг Хархоринд гэдэг дээр нэгддэг олон эрдэмтэд байна. Өөр газар байгуулах саналтай хүмүүс ч бий. Тухайлбал, нийслэлийг Төв аймгийн Лүн суманд шилжүүлье гэсэн санал гарч байсан. Багануур, Зуунмод, Дарханд шилжүүлье гэсэн санал ч байсан. Энэ нь Улаанбаатар хотын  төвлөрлийг багасгах гэсэн хүсэл дээр л гарч ирж буй санал санаачлагууд юм. Сүүлийн үед Майдар хот гэж ярих болсон, гэхдээ Майдар нь одоогоор хот биш суурьшлийн төсөл. Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулиар хүн ам нь 15 мянгаас дээш байж хотын статус авах ёстой.  Судлаачийн зүгээс үзэхэд ойрхон зайд нийслэлийн чиг үүргийг шилжүүлэх нь төвлөрлийг задлахад дорвитой нөлөө үзүүлж чадахгүй. Бидний хувьд 2001 онд УИХ-аас баталсан бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу нутаг дэвсгэрийнхээ төв хэсэг рүү нийслэлийн зарим чиг үүргийг шилжүүлэх нь зөв гэдэгтэй санал нэг байна. Өнөөдрийн нэг туйлтай хотын төвлөрлийг ядаж хоёр туйлтай болгох ёстой. Тэр нь Хангайн болон баруун бүсийн  аймгуудад хөгжлийг ойртуулах, бүсчилсэн хөгжлийг дэмжих чухал санаа гэж үзэж байгаа юм. 

-Хархорин, Орхоны хөндийн хувьд нийслэл шилжин очих боломжтой юу. Тухайлбал, Орхоны хөндийн зарим хэсгийг 2004 онд ЮНЕСКО-гоос Дэлхийн өвд бүртгэсэн байгаа. Мөн нүүгээд очиход ус болон бусад байгалийн нөөц нь хүрэлцэх болов уу?

-Энэ чиглэлээр бид Ж.Батсуурь доктортой санал солилцож байсан. Ерөнхийдөө дэлхийн өвд бүртгэгдсэн газар нутагт эртний нийслэл Хархорумын туурин дээр шинээр хот байгуулж болохгүй. Тэр бол манай улсын дэлхий нийт болон ЮНЕСКО-гийн өмнө хүлээсэн үүрэг. Харин багахан зайд хаяа залгуулж шинэ хот байгуулах бүрэн боломжтой. Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ц.Элбэгдорж 2005 онд Хархориноос 10-аад км зайтай шинэ хотын шав тавьж байсан юм. Тавьсан шав нь одоо хүртэл байдаг. Өөрөөр хэлбэл, хуучин нийслэлийн буйр дээр нийслэл хот барих биш түүнийхээ хажууд  байгуулах бололцоотой гэж үзэж байна. Экологийн даацын хувьд эрдэмтэд судалгаа хийсэн байдаг. Зарим эрдэмтэд усны нөөц багатай, зарим нь усны нөөц байгаа гэдэг. Монголын хамгийн урт Орхон гол тэнд урсаж байна. Ойрхон задгай ус гэвэл Өгий нуур байна. Гүний усны тодорхой хэмжээний нөөц бий. Орчин үеийн технологиор гадаргын усыг цэвэршүүлээд хэрэглэх боломжтой. Гэхдээ энэ нь Улаанбаатар шиг сая  хүнтэй хот барих асуудал биш  ойролцоогоор 200-300 мянган хүнтэй засаг захиргааны төв байх тухай асуудал яригдаж байгаа хэрэг. Эдийн засгийн гол үндэс суурь нь аялал жуулчлал байх юм. Эхний ээлжинд парламентын ордон, Ерөнхийлөгчийн ордон, Засгийн газрын зарим яамд, гадаадын элчин сайдын яамдыг Хархоринд шилжүүлэх асуудлыг тавьж болно. Мэдээж тэнд бүх төрлийн хүнд аж үйлдвэрлэл, уул уурхайг хориглоно. Нэмээд нэг сонирхолтой жишээ хэлэхэд Уйгарын эзэнт улсын нийслэл  Хар балгас гээд хотын туурь Орхоны хөндийд байдаг. Тухайн үедээ тус хот 100 мянган хүнтэй байсан гэдэг. Тэр үед ямар нэгэн төвлөрсөн инженерийн систем, цэвэрлэх байгууламжгүй байхад 100 мянган хүн тэр хотод амьдарч болоод байсан байна. Тиймээс орчин үеийн технологи бүхий 200-300 мянган хүнтэй хот байгуулах бололцоотой гэж үзэх үндэслэл түүхээс улбаалж гарч ирж байгаа юм. 

-Та түрүүнд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Хархоринд нийслэлээ шилжүүлэх эсэх шийдвэр гаргахад УИХ-д хоёр жил хүрэхгүй хугацаа үлдлээ гэж хэлсэн энэ талаараа тодруулахгүй юу?

-2001 онд  баталсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд “ ...2020 оноос өмнө Монгол Улсын нийслэлийг нутаг дэвсгэрийн төв хэсэгт шилжүүлэх асуудлыг судалж, шийдвэр гаргана” гэж заасан байгаа. Тиймээс УИХ-аас  тодорхой шийдвэр гаргахыг эрдэмтэд, иргэд олон нийт ч гэсэн хүлээж байна. Миний бие танай сонинд гурван жилийн өмнө энэ чиглэлээр ярилцлага өгөхдөө УИХ-ын шийдвэрийг сануулж, таван жилийн хугацаа үлдээд байгаа тухай ярьж байсан. Харин одоо бол 2020 он хүрэхэд хоёр жил хүрэхгүй  хугацаа үлдсэн байна шүү дээ. Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж буй энэ үед эл асуудлыг битгий орхигдуулаасай гэж хүсэж байна. Шинэ үндсэн хуулийн төсөлд Монгол Улсад Улаанбаатар, Эрдэнэт, Дархан гэсэн гурван хот байх тухай асуудлыг хөндөж байгаа. Үүнд, нэмээд бодлогоор Хархоринг улсын зэрэглэлтэй хотын ангилалд багтаах нь чухал юм. Эртний нийслэл Хархорум хот байгуулагдсаны 795 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг Хархорин хотын нутгийн зөвлөлөөс, ШУА-тай хамтран 2015 онд Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байсан. Тэгвэл удахгүй 2020 онд  800 жилийн ой болох гэж байна. Уг түүхэн ойтой холбоотой Хархорины нутгийн зөвлөл, ШУА-тай хамтран ЮНЕСО-гоос холбогдох тогтоол шийдвэр гаргуулах, Засгийн газраас ой тэмдэглэх асуудлаар ажлын хэсэг байгуулах зэрэг ажлыг санаачилан ажиллаж байгаа. Их ойтой холбогдуулан Хархорум хотын хөгжлийн хөтөлбөрийг шинээр батлах, аялал жуулчлалын томоохон цогцолборын бүтээн байгуулалтуудыг эхлүүлэх зэрэг ажлууд ярьж байгаа бөгөөд хамгийн чухал нь Ирээдүйн нийслэлээр Хархоринг зарлах шийдвэрийг УИХ-аас гаргавал Монгол Улсын хөгжлийн шинэ хуудас эхэлнэ гэж үзэж байна.  

 

Эх сурвалж "Монголын мэдээ" сонин Л.Эрдэнэбаярын зөвшөөрлөөр нийтлэв

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Od (208.54.35.197)
    Hot tuluvluhduu l 200 aas300 000 Hun amtai bh yum geed ehelheer l buruu.dor hayj 1000 000 -1500 000 Hun amidarah ireedui bolomjtoi gazar gej tootsoj ehelmeer yumdaa.ugui bol 20 jlliin daraa l odoo dahiad nuue geed bj baih uu .
    2018 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.26.143)
    Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хот байгуулалтын үнэлгээ хийж үзээд боломжгүй гэсэн анализын хариу гарсан хамгийн өртөг өндөртэй шууд барилга бариад нүүгээд очих хэмжээнд юм бодож ярьж байна. Тийм биш л дээ хамгийн гол нь эрсдлийн бөгөөд эдийн засгийн хамгийн ашиггүй гэж гарсанд гол шалтгаан байгаа юм. Өөр газар олж хайх хэрэгтэй маш их хөрөнгө зарах, маш их ажил гарна л гэсэн үг бүтээн байгуулалтын хувьд харин 50 000 хүнтэй аялал жуулалын хот болговол ................ гэхдээ ашиггүй мөнгө үрэх санаатай хүн л хийнэ байхдаа
    2018 оны 11 сарын 14 | Хариулах
  • mugi (66.181.167.244)
    ee
    2018 оны 11 сарын 14 | Хариулах
  • Анарын Тулгаа (122.201.21.29)
    Энэ маш зөв шүү. Хархорин хотыг нийслэлээ болгож байж монгол улс энэ хүнд байдлаас гарна. Тийшээгээ зөвхөн төр засгийн байгууллагууд элчин дипломатуудыг шилжүүлэх хэрэгтэй. Ийм арга хэмжээг зоригтой хийснээр улаанбаатар хархорин хоёрын хооронд 400 орчим км урт хот тосгон үйсэж жинхэнэ хөгжил эхлэх болно. Хоёр хотын хооронд хурдны авто зам мөн цахилгаан галт тэрэгний төмөр зам тавих хэрэгтэй. Ийм шийдвэр гарсан хүний алдрыг мөнхлөөд уг арга хэмжээнд монгол хүн бүр хүчин зүтгэцгээе. Дэлхийг гайхуулсан хот босгоцгооё эрхэм эх орон нэгтнүүдээ
    2018 оны 11 сарын 14 | Хариулах
    • Selenge Nytag
      Mash zov saixan shiidver. Bilegshiij bna. Bas doorxi setgegdel bichsen zaluud talarxie mundag yxaalag zaluu bna!
      2018 оны 11 сарын 14
    • Эрка
      Тийм шүү
      2018 оны 11 сарын 14
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    11 цаг 46 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    12 цаг 29 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    13 цаг 26 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    14 цаг 10 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    14 цаг 50 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    14 цаг 53 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    15 цаг 40 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    17 цаг 9 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    17 цаг 40 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    18 цаг 9 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    18 цаг 18 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    18 цаг 21 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    18 цаг 24 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    18 цаг 35 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    18 цаг 51 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    19 цаг 25 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    19 цаг 43 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    19 цаг 59 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    20 цаг 3 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК