
Дулааны шугамын засвар шинэчлэлтийн ажил үргэлжилж байгаатай
холбоотойгоор нийслэлийнхний халуун усыг дараалалтайгаар хязгаарлаж
байгаа билээ.

Дулааны шугамын засвар шинэчлэлтийн ажил үргэлжилж байгаатай холбоотойгоор нийслэлийнхний халуун усыг дараалалтайгаар хязгаарлаж байгаа билээ. Тэгвэл маргаашнаас эхлэн энэ сарын 28-ны өдрүүдэд Төмөр замын зүтгүүрийн депо, 31 дүгээр сургууль, Монгол шаазан орчмын хэрэглэгчид, Төв шуудан, Хөрөнгийн бирж, Засгийн газрын ордон, Төв номын сан, Гадаад хэргийн яам, Зориг сан, Боловсролын их сургууль, Ионсей эмнэлэг, “Туушин” ХХК-ийн зочид буудал, Тев бассейн, Чингис зочид буудал орчмын халуун усыг хязгаарлах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Албаныхны мэдээлснээр дулааны шугам сүлжээний засварын ажил 75 хувьтай үргэлжилж байгаа юм. Одоогоор засч шалгалт хийгээгүй хоёр шугам л үлдээд байгаа юм байна. Улаанбаатар хотод нийтдээ 138 километр дулааны шугам байдаг байна. Энэ жил дулааны шугам сүлжээний ажилд шугамын ажлыг арван хэсэгт хуваан шахалт хийж засварлах ажил эхэлжээ.
Д.Ундрах 24tsag.mn