УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаар томилуулах тухай асуудлыг хэлэлцээд гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаар томилуулах тухай асуудлыг хэлэлцээд гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. Одоо УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан болж байна. Уг хуралдаанаар Хөдөлмөрийн сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Боловсрол, шинжлэх ухааны сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Соёл спорт, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын асуудлыг тус бүрт нь хэлэлцэж эхлээд байна. Сайдад нэр дэвшигчийг Ерөнхий сайд танилцууллаа. Хуралдаан үргэлжилж байна. Үүний дараа буюу 17.00 цагаас чуулган хуралдах юм байна.
Б.Золбоо