

Харин Хавчуу ордын лицензийг “Алтан Рио” 100 хувь эзэмшдэг аж. Тус компанийн гүйцэтгэх захирал Эван Жонес хөрөнгө оруулагчдад зориулсан мэдэгдэлдээ, “Бороогийн ордтой геологийн бүтцээр адилхан газраас бид асар олон тонн алт гаргаж авч болохуйц алтны судал нээсэн.
Манай шинжээчдийн багийнхан “Сентерра Гоулд” компанийн олборлолт явуулж байсан “Бороо”-гийн алтны ордоос ердөө 10 км-ийн зайтай Хавчуу алтны ордод хайгуул шинжилгээг амжилттай явууллаа” гэжээ.
Эхний өрөмдлөгийн үр дүнд сэтгэл хангалуун байгаа “Алтан Рио” олборлолт явуулах дараагийн алхмыг хийхээр төлөвлөж буй аж.
Өрөмдлөгийн дээжийг Улаанбаатар хот дахь эрдсийн шинжилгээний лаборатори, “Stewart Group” болон “Actlabs Asia” шинжилж, алтны агууламж өндөртэйг тогтоожээ.
Канадын хөрөнгө оруулалттай “Алтан Рио” компани Ховд аймгийн Чандмань-Ёл уул, Хэнтий аймгийн Онон, Балж голын орчим мөн Хавчуугийн ордын 153,310 га талбайд хайгуул, олборлолт явуулах лиценз эзэмшдэг ажээ.
Д.Ундрах 24tsag.mn