УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 17.00 цагт зарласан ч одоогоор эхлээгүй байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 17.00 цагт зарласан ч одоогоор эхлээгүй байна. Чуулганы хуралдаанаар сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм. Одоогийн байдлаар байнгын хороодын хуралдаан хараахан дуусаагүй, сайдад нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж байна. Ингэхдээ Ардчилсан намаас сайдад нэр дэвшсэн гишүүдийн хувьд олонхи нь байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдээд буй юм.
Б.Золбоо