
Уг хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, Хөдөлмөрийн сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Боловсрол, шинжлэх ухааны сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Соёл спорт, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын танилцуулгыг хийсэн юм.
Үүний дараа Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүдийн нэгдсэн саналаар сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ.
Б.Золбоо