
"Энэрэл" хүүхдийн асрамжийн төв өнөөдөр 20 жилийнхээ ойг тэмдэглэж байна.

"Энэрэл" хүүхдийн асрамжийн төв өнөөдөр 20 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Тус төвд өнөөдрийн байдлаар 56 хүүхэд амьдарч байна. Багш ажилчид нь эдгээр хүүхдүүдэд аавынх нь оронд аав ээжийнх оронд оёж хатгах, ногоо тарих, амьтан тэжээх гээд амьдралд хэрэгцээтэй олон сайн зүйлийг зааж сургаж байна. Хүүхдүүдэд чин сэтгэлээ гарган ажиллаж байгаа багш ажиллагсдаас “Багшийн гавьяа” одонгоор н.Оюунбаяр багш, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр н.Болормаа, н.Мөнхжаргал, н.Энхжаргал нар, “Хүүхдийн төлөө сайн үйлстэн” алтан медалиар гурван хүнийг тус тус шагнаж урамшууллаа. Мөн аймгийн маш олон байгууллага, аж ахуй нэгж “Энэрэл”-ийн хүүхдүүдэд өөрсдийн бэлгээ задалжээ. Ийнхүү амьдралын хүндийг бага балчраасаа нуруундаа үүрсэн хүүхдүүдийн ачааны хүндийг өргөлцөж амьдралд нь итгэл найдвар гэрэл гэгээ нэмсэн өнөр өрхийн төрсөн өдөр ийнхүү тохиож байгаа билээ.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (41)