
Хүүхдийн зуслан байгуулагдсаны 70 жилийн ой, энэ жилийн зуслангийн үйл
ажиллагааны хаалтын арга хэмжээг Нийслэлийн хүүхдийн төлөө газраас
зохион байгууллаа.

Хүүхдийн зуслан байгуулагдсаны 70 жилийн ой, энэ жилийн зуслангийн үйл ажиллагааны хаалтын арга хэмжээг Нийслэлийн хүүхдийн төлөө газраас зохион байгууллаа. Тэртээх 1942 онд "Сэлбэ", "Цагаан нуур" хэмээх хүүхдийн зуслан анх үйл ажиллагаагаа эхэлснээс хойш өдгөө төрийн болон хувийн өмчийн нийлээд 56 зуслан ажиллаж байгаа юм. Энэ жил 20 зуслан 10 ээлжээр нийт 19660 хүлээн авч амраажээ. Хүүхдийн зуслан байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд олон жил хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилласан 50 хүнийг шагнаж урамшууллаа.
Д.Ундрах 24tsag.mn