
Дэлхийн кикбоксын холбоо, Словак улсын засгийн газар хамтран ирэх сарын
08-15 нд Өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах кикбоксын
тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Дэлхийн кикбоксын холбоо, Словак улсын засгийн газар хамтран ирэх сарын 08-15 нд Өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах кикбоксын тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Энэхүү тэмцээн өсвөр үе 10-12 нас, 13-15 нас, залуучууд 16-18 насны ангилалд кикбоксын 6-н төрөлд аваргуудаа шалгаруулах юм.
1978 оноос хойш 2 жилд нэг удаа зохиогдож ирсэн ДАШТ-д Монголын өсвөрийн кикбоксчид 2002 онд оролцож байсан түүхтэй, 10-н жил хөрөнгө санхүүгийн байдлаас оролцож чадаагүй энэ тэмцээнд Нийслэлийн 75-р сургуулийн сурагчид, Т.Өсөхбаяр,Э.Адъяаням,Б.Гансэлэм,Б.Гантогтох, Т.Тэмүүлэн нар оролцохоор болжээ.
Ц.Болор