“Tаймс” сэтгүүлийн Ази номхон далайн орнуудын бүсийн сэтгүүлчид монголын говьтой танилцсан тухайгаа нийтэлжээ. Тэдний зорилго Өмнөговийн бүтээн байгуулалтыг сурвалжлах байсан юм. Хоёр сурвалжлагч монголын өргөн уудам, бартаат замаар хөндлөн гулд давхиж элс шаргалтсан өмнийн говийг зорьсон аж. Тэдэнд хаашаа явж байгаа талаар болоод аль зүгрүү явж байгаа ямар нэг төсөөлөл, чиглэл ч байсангүй.
Бид зөв замаар явж байгаа эсэхээ мэдэх хүртэл аглаг зэлүүд тал дээгүүр явсаар л байлаа. Энэ хугацаанд хэд хэдэн ч удаа замаасаа төөрснөө нуух юун. Замдаа малчин айлуудаар үдэлж, монгол ахуйтай ч танилцсан. Тэд ийм алс бөглүү газар зөвхөн мал маллаад яаж мэдээлэл авч амьдардгийг бид их гайхсан. Мөн элсэн толгодоос өөр зүйлгүй энэ газарт ийм олон зуун жилийн туршид амьдарсаар ирснгийг нь хараад бахархах сэтгэл төрсөн шүү. Мөн тэмээ хэмээх тийм сүрлэг амьтнийг гаршуулан тэжээж чадсанд ихэд гайхсан. Монголчууд Геннисийн номонд бүртгэгдсэн гайхамшигт улалмжлалт сууцандаа амьдарсаар байдаг юм билээ. Бид дэлхийн хамгийн их хуурай бүс нутгуудийн нэгд ирсэн байлаа.
Маш удаан аялалын дараагаар сурвалжлагчид зорьсон газартаа хүрчээ. Замдаа малчин хүмүүстэй таарч, яриа өрнүүлж хүссэн мэдээллээ авсаар явсан. Тэдгээр хүмүүстэй аж амьдарлын тухай ярихаас гадна, Оюутолгой хэмээх их бүтээн байгуулалтын тухай ч санал сонссоор байв. Гэхдээ нутгийн иргэд нь байгалийн унаган төрхийг нь алдагдуулж, нөхөн сэргээлт хийлгүй орхих вий дээ гэсэн айдастай байдаг аж. Хэдийгээр бүтээн байгуулалт, хөгжил дэвшил сайхан ч байгалийн сайханыг хэзээ ч гүйцэхгүй гэдэг маргашгүй үнэн билээ.
Монгол нутгийн зах хязгааргүй өргөн уудам говийн хөрсөн дор дэлхийг шуугиулах их үнэт метал нуугдан байсан гэхэд хэн ч итгэмгүй харагдана. Тэр баялгийг ашиглахаар гадны хөрөнгө оруулалттай томоохон төсөл хэрэгжиж байгаа нь Оюутолгойн төсөл юм. Оюутолгойн ордоос алт, зэс гарган авдаг юм. Энэ ордод ний монгол орны газрын баялгийн гуравны нэг нь оршиж байгаа.
Биднийг гайхшруулж байсан зүйл бол зах хязгаар нь хаа хүрэх нь үл мэдэгдэм ийм өргөн уудам нутаг 3 сая хүрэхгүй хүн амтай гэдэг сонирхлыг маань их татсан. Энэ л газар нутаг баялгаа ашиглан сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт өндөртэй орнуудын тоонд орох болсон аж. Энэ орд газарт багаар бодоход 1.3 тэрбум ам.долларын ашиглагдаагүй нөөц бий хэмээн тооцоолоод байгаа. Үүнийг л ашиглан эдийн засгийн үсрэлт хийж болно. Өмнийн говийн элсэн цөлөөс баялагаа бүтээж байгаа монголын нийслэл хот харин бидний төсөөлдгөөс өөр юм билээ. Нүүдэлчин монгол гэсэн сэтгэлгээг арчин хаясан өндөр байшингууд, тансаг зэрэглэлийн метро дэлгүүрүүд гээд орчин үеийн хотод хэрэгтэй бүх л зүйлс бий болжээ. Гэхдээ цөөхөн хэдэн социалист нийгмийн үеийнх болов уу гэмээр хуучны барилгууд бий. Түүнчлэн хотоо тойрсон гэрийн хороолол дийлэнх зайг эзэлдэг. Монгол улс 1990-ээд оноос ардчи лсан тогтолцоогоор хөгжиж байгаа ажээ. Хүмүүсийн эрх чөлөөг дээдэлсэн орнуудын тоонд дээгүүр байр эзэлдэг залуу эдийн засагтай улс болон хөгжиж байна. Гэхдээ авилга газар авсан учир төдийнлөн хөгжлийн хурд нэмэгдэж чадагүй байгаа орон.
Бидний төөлдөг байсан морьтон монголчууд морио Хаммер жипээр сольсон хөгжингүй улс болон нэхэн айсуй.

Э.Мөнхнасан