
Ирэх сард Цахилгаан тээвэр компани нийтийн тээврийн үйлчилгээнд есөн
дуабусыг шинээр гаргах гэж байна. Дуабус нь орчин үеийн техникээр
тоноглогдсон, маневр сайтай, хосолсон хөдөлгүүртэй гэдгээрээ бусад
тээврийн хэрэгслээс онцлогтой юм.

Ирэх сард Цахилгаан тээвэр компани нийтийн тээврийн үйлчилгээнд есөн дуабусыг шинээр гаргах гэж байна. Дуабус нь орчин үеийн техникээр тоноглогдсон, маневр сайтай, хосолсон хөдөлгүүртэй гэдгээрээ бусад тээврийн хэрэгслээс онцлогтой юм. Мөн 30 хүний суудалтай, 100 гаруй хүний багтаамжтай, цагт 50 км хурдтайгаар 15-25 юм зайд контактын шугам сүлжээгүй явах боломжтой ажээ.
Хамгийн гол нь цахилгаанаар явахаас гадна цахилгаанаа хуримтлуулдаг, шаардлагатай тохиолдолд бинзенээр явах боломжтой гэнэ.Дуабус нь түлш, эрчим хүч зарцуулалтаараа бусад нийтийн тээврийн автобуснаас зургаа дахин бага болох нь судалгаагаар тогтоогдсон байна.Анх 2007 оноос эхлэн агаарын бохирдлыг багасгах чиглэлээр дуабусыг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 55 дуабусыг үйлдвэрлэж, нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлсэн байна.
Ц.Болор