

Энэ удаагийн шоунд чухам ямар хүмүүс оролцож хэрхэн бүжиглэж, хэрхэн үзэгчдийг догдлуулж байлдан дагуулж, бүжгийн урлагийг хэрхэн өөрийн болгохыг харахаар үзэгчид тэсэн ядаж байгаа гэдэгт итгэлтэй байна гэж зохион байгуулагчид ярьж байсан. Тэгвэл “Ододтой бүжиглэе-2” шоунд оролцож уян налархай хөдөлгөөн, ур чадвараараа үзэгчдийг хөгжөөж, бүжгийн талбарт хэн нь шилдэг вэ гэдгээ харуулахаар дуучин М.Нара, дуучин Ж.Соко, Доз энтертаймэнтийн жүжигчин А.Мөнгөнзул, Synс хамтлагийн дуучин Амараа, “Мөрөөдлийн театр”-ийн жүжигчин Батуушка, Outlaw хамтлагийн дуучин Чинзориг, Буудлагын спортын тамирчин ОУХМ Ц.Хонгорзул, EXTACY хамтлагийн дуучин Э.Хонгорзул зэрэг олны танил залуус өрсөлдөхөөр болжээ.
Ц.Болор