Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар
томилогдох үед Засгийн газрын шинэ сайд нарыг УИХ-ын гишүүдээс
бүрдүүлэхгүй байхыг сануулж байсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар томилогдох үед Засгийн газрын шинэ сайд нарыг УИХ-ын гишүүдээс бүрдүүлэхгүй байхыг сануулж байсан. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сануулгыг үл тоон шинэ Засгийн газрын сайд нарын дийлэнхийг УИХ-ын гишүүдээс сонгосон. Түүний эл байдалд эгдүүцсэн МАН-ынхан өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганыг орхин гарсан билээ. Ингэснээр сөрөг хүчний оролцоогүйгээр шинэ Засгийн газрын сайд нар томилогдсон юм. Мөн тус намаас УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлсэн М.Энхболдыг дэмжээгүйд МАН-ынхан бухимдаж хуралд оролцоогүй хэмээн эх сурвалж мэдээллээ.
24tsag.mn