Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар баасан гаригийн орой МАН-ын оролцоогүйгээр бараг 100 хувийн саналаар томилогдсон. Сөрөг хүчний асуулт, байр суурь байхгүй учир өмнөх томилгоонуудыг бодвол амтгүй болоод өнгөрлөө. Харин шинэ сайдууд өчигдөр буюу Бямба гаригт ажлаа хүлээн авцгаав.

Н.Алтанхуягийн тэргүүлэх Засгийн газрын шинээр томилогдсон 13 сайд өнөөдөр үдээс хойш Ерөнхий сайдынхаа өрөөнд анхныхаа хуралдааныг хийхээр болов. Ерөнхий сайд Н.Алтанхуяг эвслийн биш зөвхөн өөрийн намын 13 сайдтайгаа бодлого үйл ажиллагаагаа ярилцаж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн эхний хувилбарыг хэлэлцэхээр болжээ. Ийнхүү Н.Алтанхуягийн Засгийн газрын гишүүд баасан гаригийн шөнө томилогдож, бямбад ажлаа хүлээн авч, бүтэн сайнд анхныхаа хуралдааныг хийж ажилдаа шуурхайлан орох гэж байна.
24tsag.mn