
Уг газар хөдлөлтийн чичирхийлэл тус мужийн нийслэл Палу хотод хүртэл мэдрэгджээ. АНУ-ын газарзүйн төвөөс мэдээлснээр газар хөдлөлт Палу хотоос ойролцоогоор 56 километрийн зайд, 20 километрийн гүнд, өглөөний 5:40 минутын үед болсон байна. Энэхүү газар хөдлөлтийн хүчийг АНУ-ын газар зүйн төвөөс 6.6 магнитуд гэж мэдэгдсэн бол Индонезийн геофизикийн газраас 6.2 магнитуд гэж мэдэгджээ. Индонез улс нь Номхон далайн эргийн газар хөдлөлтийн “галын шугам”-д оршдог бөгөөд газар хөдлөлт их болдог байна.
Э.Индра