Хичээлийн шинэ жилийн удахгүй болох гэж буйтай холбогдуулан Хүүхэлдэйн
театр үлгэрийн наадам зохиохоор болжээ. Наадмыг ирэх есдүгээр сарын
1-3-ны хооронд зохион байгуулах бөгөөд наадмаа энтертайнмент хэлбэрээр
хийхээр төлөвлөсөн аж.

Хичээлийн шинэ жилийн удахгүй болох гэж буйтай холбогдуулан Хүүхэлдэйн театр үлгэрийн наадам зохиохоор болжээ. Наадмыг ирэх есдүгээр сарын 1-3-ны хооронд зохион байгуулах бөгөөд наадмаа энтертайнмент хэлбэрээр хийхээр төлөвлөсөн аж. Тус театрынхан өнгөрсөн зургаадугаар сард "Ногоон дарь эх" хүүхэлдэйн жүжгээрээ олон улсын хүүхэлдэйн наадамд амжилттай оролцсон билээ. Мөн энэ жил хүүхдийн урлагийн наадам зохиохоор төлөвлөөд байгаа ба уралдаанд тэргүүлсэн хүүхдүүд олон улсын хүүхдийн их наадамд оролцох боломжтой аж.
Б.Золбоо