
Гэтэл зарим хэвлэлд бичсэнээр тус улсын өндөр албан тушаалтай генералын нэгэн охин дугуй унаж яваад осолдон амиа алдсаны дараа Ким Чен Ир ийм гаргаж байсан талаар дурьджээ.
Тус улсад өмнө нь эмэгтэйчүүд дугуй унаж болохгүйгээс гадна өндөр өсгийтэй гутал, жинсэн материалаар хийсэн хувцас өмсөх, гар утас барих, ээмэг зүүх зэргийг хориглож байж. Харин удирдагч Ким Чен Ир агсаны хүү болох Ким Чен Ун нь төрийн эрхийг авсан даруйдаа эцгийнхээ энэхүү хатуу үзлийг бага зэрэг зөөлрүүлнэ гэж мэдэгдэж байсан юм.
Тиймдээ ч охидын хамтлагууд богино банзал өмсөх, эмэгтэйчүүд ээмэг зүүх, өндөр өсгийтэй гутал өмсөх, гар утас барих түүнчлэн ард иргэд нийтийн хоолны газар байгуулах зэргийг зөвшөөрсөн юм. Харин одоо дугуй унаж болохоор болжээ.