
Учир нь Ч.Баттуулын сэтгэцийг шалгуулахаар болжээ. Тэрээр мөрдөн байцаалтын явцад мэдүүлгээ хэд хэдэн удаа өөрчилснөөр мөрдөн байцаагчид сэтгэцийг нь шалгуулахаар болсон хэмээн эх сурвалж мэдээлэв.
Анх саатуулагдахдаа мөнгөнд нь шунаж, амь насыг нь хөнөөсөн хэмээн мэдүүлсэн байдаг. Гэвч саяхнаас “Бид дотно харьцаатай байсан. Надтай гэр бүл болохгүй гэсэн учраас өширхсөндөө түүнийг дуудаж, амийг нь хөнөөсөн” хэмээн мэдүүлж эхэлсэн байна.
Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд талийгаач Жон Мартин Кийнийг Төв аймгийн Цонжин болдгийн ойролцоо аваачиж зургаан удаа буудан амийг нь хөнөөж, цогцсыг нь нуусан байсныг хоёр сарын дараа манай хууль хяналтынхан уг хэргийг илрүүлж, сэжигтэн этгээд болон Ч.Баттуулыг цагдан хорьж байсан билээ.
Түүнтэй хамт түүний найз залуу, ахыг нь хамт хорьсон ч холбогдолгүй хэмээн сулласан. Харин өнгөрсөн сард түүний дотны хоёр найзыг саатуулсан юм. Тэд “Найз маань хүн алчихлаа. Туслаач гээд гуйгаад байхаар нь цогцсыг зөөлцсөн” хэмээн мэдүүлж байсан билээ.
Б.Чимэг