Шинэчлэлийн Засгийн газар анхны хуралдаанаа өнөөдөр 16.00 цагт хийхээр болжээ.

Шинэчлэлийн Засгийн газар анхны хуралдаанаа өнөөдөр 16.00 цагт хийхээр болжээ. Хуралдаанаар шинээр эмхлэгдээд байгаа Засгийн газрын бүтцийн тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Үүн дотор яам, агентлагууд ямар бүтэцтэй байхаас эхлээд зохион байгуулалтын асуудал түхлүү яригдах аж. Шинэчлэлийн Засгийн газар долоо хоног бүрийн бямба гариг бүр хуралдаж байхаар төлөвлөсөн. Харин энэ удаад ням гаригт хуралдахаар болжээ.