"Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Зүүн 4 замаас Офицеруудын ордон – Чулуун овоо – Троллейбусны эцсийн буудал хүртэлх 4.5 км авто замын шинэчлэлтийн ажлыг "Ялгуусан" ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна.

"Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Зүүн 4 замаас Офицеруудын ордон – Чулуун овоо – Троллейбусны эцсийн буудал хүртэлх 4.5 км авто замын шинэчлэлтийн ажлыг "Ялгуусан" ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Уг ажлын хүрээнд Офицеруудын ордноос Чулуун овооны тойрог хүртэлх 0.4 км хэсэгт 8 сарын 15-ны 22:00 цагаас замын хөдөлгөөнийг хязгаарласан замыг ажлыг гүйцэтгэж байгаа юм. Харин уг замыг маргааш 07:00 цаг нээх юм байна.
Уг зам нь 1986-1987 онд анх Троллейбусны 1-р ээлжээр баригдсан зам ба их засвар огт хийгдэж байгаагүй юм. Урьд жилүүдэд урсгал засвар хийдэг байсан бөгөөд энэ жил замыг шинэчлэхтэй холбогдуулан засварыг төсөвт суулгаагүй тул зорчих хэсэгт их хэмжээний эвдрэл гарсан байна. Замын хаасан хэсэгт суурь, суурь асфальт хучилтын ажлыг хийж замын хөдөлгөөнийг нээх юм. Өөрөөр хэлбэл өнгө асфальт хучилтыг авалгүй авто машин зорчих хэсгийг нээж хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлнэ. Баяр наадмын өмнө 22-ын товчоо чиглэлийн 4.1 км авто замд мөн ийнхүү суурь хучилтын ажлыг гүйцэтгэн нээсэн бөгөөд өнгө хучилтыг аваагүй байгаа юм.
Б.Золбоо