
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама гэргий Мишель Обаматай анх 1988 онд танилцсан гэдэг. Тэд Чикаго хотын "Сидли Остин" хэмээх хуулийн компанид хамт ажиллаж байжээ. Мишель Обама нөхрөөсөө насаар бага ч дадлагажигч хуульчаар ажиллаж байжээ. Харин Б.Обама дадлагажигч оюутан байсан гэдэг. Б.Обама энэ тухай ярихдаа тэрээр эхнэрээ олон удаа болзоонд урьж байсан ч байнга татгалздаг байсан гэнэ. Тэрээр анхны болзоогоо огт мартдаггүй гэдгээ ч нэгэн ярилцлагадаа хуучилжээ. Тэдний анх зайрмаг зардаг "Baskin Robbins" кафед болзжээ. Харин одоо тус газар "Subway" хэмээх нэрт зуушны газар болон хувирсан байна.
Дурсгалын самбарыг цэцгийн мандал дээр байрлуулсан бөгөөд хагас тонн жинтэй юм байна. Тус самбарт Барак Обама болон Мишель Обама нарын тэврэлдэж буй зургийг тавьж, доор нь "Ерөнхийлөгч Б.Обама тус газарт Мишель Обамаг анх үнсэж байв" хэмээх бичиг байгаа аж.
Э.Индра