Америкийн дуучин EMINIM анх удаагаа Солонгос улсад бүрэн хэмжээний тоглолт хийх гэж байна. Тэрээр "Hyundai card "-тай хамтран зохион байгуулж буй уг тоглолтоо өнөөдөр Сөүл хот дахь Жамшил цэнгэлдэх хүрээлэнд 18.00 цагт хийхээр болжээ.

Дуучин EMINIM өөрийнхөө твиттер дээр Солонгос улсад өчигдөр анх удаагаа хөл тавьсан тухайгаа бичиж үлдээсэн бөгөөд хэнд ч танигдахгүйгээр энгийн хувцаслан онгоцны буудал дээр буусан зургаа тавьжээ. Тиймээс түүнийг хүлээж байсан олон тооны сэтгүүлчид, шүтэн бишрэгчид танилгүй өнгөрөөсөн байна.
Б.Чимэг