зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Анхны тэр хүн өгүүллэг

2012-8-19
0
ЖИРГЭХ
tantra3...Хачин юм аа, тэр зүрхгүй ийм олон жил амьдарч шүү дээ. /Зохиогч/
Сэржээ. Тэр гэнэт л огт будаг хүргэж үзээгүй байсан хүрэн нүдээ тас хараар буддаг болсон юм. Түүнээс хойш тэр өглөө болохоор л нүдэн дээрээ харанхуйг зурах болов. Хэн ч түүний нартай харцыг дахин олж үзсэнгүй.

tantra3    ...Хачин юм аа, тэр зүрхгүй ийм олон жил амьдарч шүү дээ. /Зохиогч/
Сэржээ. Тэр гэнэт л огт будаг хүргэж үзээгүй байсан хүрэн нүдээ тас хараар буддаг болсон юм. Түүнээс хойш тэр өглөө болохоор л нүдэн дээрээ харанхуйг зурах болов. Хэн ч түүний нартай харцыг дахин олж үзсэнгүй.
Сэржээ. Урьд нь хөндлөн зураас ч тэгшхэн зурж байсанаа санахгүй байв. Гэнэт л тэр бүсгүй цав цагаан цаасан дээр зураг зурахаар шийдсэн юм. Гол нь тэр цаас цав цагаан байсанд охины уур ихэд хүрч гэнэ. Тэр толины өмнө нүцгэн биеэ удаан харлаа. Тэгээд хөх чемоданаас хамгийн сайхан даашинзаа гаргаж өмсөв. Үсээ сул задгай тавьжээ.
Гэнэт нэг бяцхан шувуу цонхоор өрөөнд орж ирэв. Өөрөөс нь өөр амьд амьтан энд амьсгалж буйд тэр ихэд талархаж гэнэ. Тэгээд зургаа зурж эхлэх гэтэл түүнд ганцхан хар өнгийн харандаа байсан нь тоогүй хэрэг. Тэгээгүйсэн бол хөгийн шар нарыг яг өнгөөр нь зурах бодол түүнд их байсныг бурхан л гадарлах байх.
Эхлээд бүсгүй цаасны яг голд нэг бяцхан өрөө зурахыг шувуу харав. Тэгээд энд хэн байгааг асуулаа. Яг л хуучны танил шиг ээ ярилцах тэднийг хэн нэгэн харсан сан бол... Гэтэл бүсгүй биш, охин түүнд энд дуулаад л байдаг нэг зүрх, уйлаад л байдаг бас нэг зүрх амьдардаг юм аа гэж хариулав...
1
Энэ өрөөнд түүнийг тэр олж харжээ. Түүнд анх дурлаагүй нь үнэн билээ. Тэр зүгээр л амьдарч байснаа санав. Тэр зүгээр амьсгалж байснаа бодов. Бас тэр ямар ч будаггүй нүдтэй байснаа олзуурхан дурсав. Гэтэл тийм нэг инээмсэглэл л олоод харчихсан. Хараал идсэн инээмсэглэл. Тэр хүү гэхдээ түүнд их хайртай байсан юм. Их хайртай байж л дээ. Анхны тэр хүн түүнд өдөр бүхэн зурвас явуулдаг байж. Яг тогтсон газраа, яг цагтаа шүү гэж хэлдэг байв. Тэр хүүд охин ухаангүй хайртай болчихсон байсан юм. Бурханы өгсөн анхны дурдатгалаа тэр охин дуучин зүрхээр сольчихжээ. Ингээд л бие биедээ үүрд уусчихсан ув улаан зүрхнүүд. Салахгүй гээд итгэчихсэн охин.
Нөгөө бүсгүй жижигхэн өрөөгөө зурж дуусаад хажууд нь модон гитар дүрслэв. Үүнийг харсан шувуу түүнээс гитар тоглож өгөхийг гуйсан юм. Бүсгүй хариуд нь юу ч хэлсэнгүй. Үнэндээ тэр чадахгүй. Тэр гитарын таван утсыг тэгшхэн зурах гэж их удаан мэрийв. Учир нь түүнд баллуур байгаагүйг би сануулахаа мартчихсан байна.
2
Тэр гитарын утсан дээр нөгөөх охин, хүү хоёр өдөржин хөтлөлцөн гүйдэг байлаа. Тэдний инээлдэн гүйх хөлийнх нь чимээнээр гитарын аялгуу их сайхан эгшиглэдэг байж л дээ. Хүү түүнд үргэлж beatles аялдаг байв. Тэгээд удалгүй хавар болсон нь сайн хэрэг.
Бүсгүй тэнгэрт нар биш сар зурахыг хүсчээ. Олон од түгсэн байв. Үүлийг хамгийн гоёор зурсан байлаа. Тэгээд тэнгэр лүү авирч гардаг бяцхан модон шатыг нөгөөх өрөөний яг хажууд зурж гэнэ. Шувуу энэ шатаар яах гэж байгааг асуув. Бүсгүй мөрөө хавчаад үхэхийн тулд зураагүй гэж хэлэв.
3
Энэ шатаар тэд хамтдаа диваажин руу явна гэж ярьдаг байжээ. Гэхдээ насан туршдаа аз жаргалтай амьдарч, үүний дараа л амьдралыг үхэл рүү илгээчихээд өөрсдөө тэнгэр лүү аялана гэж шөнө бүр мөрөөддөг байв. Харин хамгийн хэцүү зүйл нь тэднийг ярьж эхэлмэгц л үүр цайчихдаг байсан нь охины нарыг үзэн ядах гол шалтгаан болсон юм.
Бүсгүй өнөөх шатны дэргэд саарал цардмал зам зурсан нь сайхан харагдаж байв. Шувуу энэ удаад юу ч дуугарсангүй. Бүсгүйг бодож эхлэхийг хүлээж байлаа. Бүсгүй үүнийг бараг цаг гаруй зуржээ. Цардмал замаа давхарлаад л... харандааныхаа үзүүрийг хугалаад, дахин дахин үзүүрлэж байсан нь их цаг авах шалтгаан болж л дээ. Тэгээд санаа алдав.
4
Охин, нөгөөх хүүгийн гараас огт тавьсангүй. Учир нь тэр маргааш эндээс нүүнэ. Дахиж гитарын утсан дээгүүр тэр хүүтэй хамт хөл нүцгэн гүйхгүй гэж бодохоос аймшигтай байлаа. Тэр хүү энгэртээ охиныг удаан тэвэрчээ. Тэврээд л байлаа. Тэврээд л байлаа. Үдэш билээ. Үүр цайх арай болоогүй байна гэж бодох зуур үүр цайчихсан нь харамсалтай. Тэгээд л тэр цардмал зам дээр охин хүүд “Би чамд хайртай” гэж чангаар хэлсэн юм. Одоо ч гэсэн тэр зам дээр ХАЙРТАЙ гэдэг үгийн хэлтэрхийнүүд яг элс шиг үүрчихсэн хэвтдэг гэж тэр надад хэлсэн.
Бүсгүй нулимс зуржээ. Тэр нь их том цэнхэр өнгөтэй байв. Үнэндээ түүнд цэнхэр өнгө байхгүйг бид сайн мэднэ. Цардмал замын дээхэн талд тэр ганцхан дусал нулимс зураад бүсгүй инээмсэглэв.
5
Явахынхаа өмнөх шөнө охин маш их уйлав. Тэр хүүгийн цээж борооны усанд шалба норсон мэт нойтон болчихжээ. Охины зүрх тэгж их шанласан гэдэг. Тэр уйлаад л байсан, Тэр охины зүрх урсаад л байсныг хүү хараад мөн л уйлсан. Хүү энэ хүртэл хайртай байсаар л байжээ.
Бүсгүй хичээнгүйлэн зурсан нөгөөх үүлнээс бороо орж буйгаар зургаа үргэлжлүүлэв. Энэ мөчид бяцхан шувуу нөмөр газар хайн ширээний чийдэнгийн дор зогссон билээ. Бороонд норохоос эмээсэн нь тэр аж. Гадаа намарын дунд сар болж байв.
6
Бороо долоо хоног үргэлжилсэн юм. Бороо хараад л уйлаад байсан зүрх буруутай юу? Уйлуулаад байсан бороо буруутай юу гэдгийг охин огт мэдээгүй юм. Санаад байв. Нөгөө дуучин зүрхийг үхтлээ санажээ. Тэгээд амьд үлдэх аргагүй болсоноо, уйлсаар байгаад үхэж байгаагаа түүнд дуулгалаа. Хүү түүнд хайртай байжээ. Байжээ. Хол ч байсан гэлээ, тэр үед хүү түүнд хайртай байжээ.
Тэгээд бүсгүй 5-8 гэсэн дугаартай байшин зурав. Хамгийн гол нь 5-8 гэсэн тоотыг хамгийн сайхнаар бичсэн байлаа. Энэ тоог ямар учиртайг орчлон дээр хоёрхон хүн л мэдэрчээ. Харин бусад нь зөвхөн мэдрэх гэж оролдсон юм.
7
Хүү охины амьдардаг болсон шинэ хотод тийм холоос ирэв. Тэгээд тэд хоёр хоног 5-8 гэсэн тоотод яг л эхнэр нөхөр шиг амьдарч байлаа. Энэ өдрүүдийг охин хэзээ ч мартахгүй. Мартана гэдэг үг яг үхнэ гэдэгтэй ижилхэн сонсогддог байв. Хүүд ч гэсэн тэгж санагддаг байжээ. Өө халаг гэж, 5-8...
Харин одоо нөгөөх 5-8-ын хажууд бүсгүй автобус зурав. Автобус хаа нэг тийшээ хурдлан хөдөлж буй нь илт байлаа. Бүсгүй автобусны цонхоор баяртай гэх гунигтай хүүг дүрсэлжээ. Тэр хүү үнэнээсээ гунигтай байх аж.
8
Хүү ирсэн газар луу гаа явах цаг нь болсон юм. Явахгүй бол болохгүй байсан. Явахгүй л бол болохгүй байсан. Үүнд хэн ч буруугүй. Автобусны дугуй эргээд л... Охины нулимс дахиад л урсаад байсан. Уйлаад л байсан. Автобусны дугуй эргээд л... Охины нулимс дахиад л урсаад байсан...
Бүсгүй одоо уйлаагүй байна. Цагаан цаас одоо их олон зургаар дүүрчээ. Бүсгүй цав цагаан биш болчихсонд нь баярлав... Тэр одоо хамгийн гоё хотын гудамж зурсан нь энд хамгийн тод нь байлаа.
9

Охин урьд ер үзээгүй байсан гэрэлтэй хотын гудмаар нөгөө хүүтэй хамт зугаалжээ. Зугаалаад л байжээ. Амьдралынх нь хамгийн жаргалтай цаг энэ байсанд охин ер эргэлзэхгүй байлаа. Амьсгалах амттай байв.
Ингээд бүсгүй цагаан цаасан дээр цаг зурав. Шувуу цаг хугацаа улиран өнгөрснийг шууд л гадарлав. Гэтэл охин түүний хажууд ганцхан өнчин навч зурж гэнэ.
10
Цаг хугацаа нилээдгүй өнгөрчээ. Тэр зун хүү, охин хоёр уг нь хамтдаа байсан юм. Харин хүү охинд хайртай байхаа энэ үеэс эхлээд больжээ. Гэрэлт хотын гудамжинд урт хар үстэй, тормогор нүдтэй хөөрхөн охид олон байж л дээ............ Тэгээд хүү амьдралынхаа хамгийн тод өнгийг өөрт нь бүдэгдсэн гэж бодсон ажээ... Хүү ингээд л...
Бүсгүй харин өнөөх гудамжны дээхэн талд хос далавч зурав.
11
Охин хүүд маш их хайртай гэж хэлжээ. Хүү хариуд нь эрх чөлөөтэй амьдрахыг хүсэж байгаагаа хэлэв. Охин түүнд хэтэрхий их хайртай учраас өөрийнхөө зүрхээр далавч нэхээд түүнийн нуруунд үүрд бэхлээд оёчихов. Үүнээс хойш хүү нисэж чаддаг болжээ. Хүү охиныг газарт үлдээгээд өөрөө урт хар үстэй охин руу нисээд явчихжээ. Охин уйлаад л байв гэнэ. Охин уйлаад л байжээ. Урсаад л байжээ. Хэдий чинээ их уйлна төдий чинээ охин хүүд хайртаж болжээ.
Бүсгүй одоо эхэр татан уйлж эхлэв. Одоо тэр харин үлдсэн цагаан цаасан дээр дүүрэн нулимс зуржээ. Ямар ч зай үлдээлгүй нулимс зурсан байлаа. Шувуу норж эхлэв. Гэрлийн бүрхүүл ч нэмэр болсонгүй гэнэ.
12
Охин газарт удаан амьдарч байна. Тэр хүүг тэнгэрт нисэхийг үргэлж хардаг байлаа. Нисээрэй, нисээрэй гэж бурханд өдөр бүр залбирдаг болжээ. Гэхдээ тэр хаашаа ч хөдөлж чадсангүй. Учир нь хүү түүн дээр хүссэн үедээ ирчихээд яваад өгдөг байжээ. Харин охин түүнийг ирэхийг хүлээдэг учраас тэндээс хэзээ ч явчихаж чаддаггүй байв.
13
Бүсгүй нулимсаа арчаад зургаа дуусгах хэрэгтэй болов. Харанхуй болжээ. Хамгийн сүүлд нь сар, зүрх зуржээ. Учир нь тэр хуучин дэлгүүрийн ханан дээрх зурмал зүрхийг үгүйлсэн нь тэр байлаа. Тэгээд цаасан дээр цэг тавих зайгүй болов. Цэг ч тавих зайгүй болов. Энэ зуур шувуу цонхоор холын холд нисчээ.
Тэгээд нөгөөх эмэгтэй даашинзаа тайлж тавиад нүцгэн биеэ толинд харлаа. Цээж нь хов хоосон байх ажээ. Сэтгэлээ тэр өөрөөсөө хайж эхлэв. Өөрөөсөө олсонгүйдээ маш удаан уйллаа. Гэтэл түүний эрээн цоохор болчихсон сэтгэл ширээн дээр дүнсийн үзэгдэв...
Д.Ундрах 24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Топ моделиуд хуанлид зориулж нүцгэлэв
Жүжигчин Аманда Сеифрэйдийн нууц зургууд хакердуулжээ
Долоон бүсгүй нэгэн зэрэг тайчив
Фото: “Бригад” киноны Саша Беловын “эхнэр” Максим сэтгүүлд гарчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    5 цаг 54 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчлэх ажлыг хойшлуулжээ
    7 цаг 23 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    7 цаг 44 мин
  • Хөлбөмбөгийн дасгалжуулагч, тамирчдыг дэмжих зорилгоор БНСУ-ын Гуяан хоттой боловсон хүчин солилцох хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
    8 цаг 3 мин
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
    8 цаг 27 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
    8 цаг 49 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх замыг пүрэв гарагт нээнэ
    9 цаг 16 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч “Үркүн”-ий дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    9 цаг 19 мин
  • Улаанбаатар Их дуулгад өрсөлдөх Монголын 56 жүдоч
    9 цаг 30 мин
  • Үерийн аюултай бүсээс хол байхыг зөвлөлөө
    10 цаг 30 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гаригт явагдана
    10 цаг 33 мин
  • ЦЕГ: Улстөрчдийн хүүхдүүд байсан гэх мэдээллийг шалгаж байна
    11 цаг 20 мин
  • Олон улсын математикийн олимпиадаас 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
    11 цаг 32 мин
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
    11 цаг 48 мин
  • Баянхонгор аймгийн Богд сумыг "Алтангадас" одонгоор шагнажээ
    11 цаг 49 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    11 цаг 57 мин
  • Алслагдсан чиглэлийн автобусны суудлыг урьдчилан захиалах боломжтой болжээ
    12 цаг 19 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12592 болжээ
    12 цаг 23 мин
  • О. Уламсайхан: Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг үг 21 дүгээр зуунд биеллээ олж байна
    12 цаг 30 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    12 цаг 49 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК