
Мөн бие нь тааруу байгуу учраас ЭМЯ-наас эмч нарын бүрэлдэхүүн томилогдон хорих анги руу нэвтрэх гэсэн боловч прокурорын байгууллагаас түүнийг “ялтан” хэмээн тусгай комиссыг нэвтрүүлэхгүй байгаа гэв.
Хэдийгээр шүүхээс гэм буруутай нь нотлогдон ял эдэлж байгаа ч тэрээр 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Төрийн тусгай хамгаалалтад байх ёстой. Төрийн тусгай хамгаалалтад байснаар түүний амь насыг хамгаалагч нь хариуцах ёстой байдаг. Гэтэл Төрийн тусгай хамгаалалтын гуравдугаар зэрэгт хамгаалагдаж буй Н.Энхбаяр бэртэх нь бүү хэл толгойдоо оёдол тавиулжээ. Уг нь бол хамгаалагч нь түүний хажуунаас алхам ч холдох ёсгүй. Гэтэл түүнийг хорих ангийн удирдлагууд тусгай өрөөнд камераар хянуулж байгаа. Хамгаалалтаас гадна томилогдсон эмч нарын бүрэлдэхүүн ч түүнийг чөлөөтэй нэвтэрч эмнэлгийн тусламж үзүүлэх ёстой. Тэрээр ялтан гэдэг утгаараа бус төрийн тусгай хамгаалалтад байгаа. Хэрвээ Төрийн тусгай хамгаалалтыг энэ маягаар үзүүлэх юм бол түүнийг ялтан хэмээн Төрийн тусгай хамгаалалтыг буулгасан нь дээр байх.
Н.Энхбаярын гэр бүлийнхэн болон намын нөхөд нь эл байдлыг ихэд эгдүүцэж байгаа аж. Тэд “Ю.Цэдэнбал Оросод хоригдож байхдаа сэтгэцийн өвчтэй болсон. Тэгээд тэр байдлаасаа болж, амь насаа алдсан. Одоо Н.Энхбаяр ч гэсэн сэтгэцийн өөрчлөлттэй боллоо. Энэ байдлаасаа болж амь насаа алдах вий гэхээс ихэд санаа зовж байна. Төрийн тусгай хамгаалалтад байгаа хүн гэмтчихээд байна. Энэ бол хууль бус үйлдэл” хэмээн мэдэгдээд байгаа юм. Мөн Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл “Н.Энхбаяр даргын биеийн байдал их муу байгаа. Намайг очиход хорих ангийн удирдлагууд сандарсан байдалтай байсан. Нэртэй улс төрчийг хориход нэг ч хоног байлгамааргүй байна. Тиймээс давж заалдах шатны шүүх хэргийг хурдан шийдэж өгөх хэрэгтэй. Хэрэгсэхгүй болгох ёстой” гэдгээ мэдэгдээд байгаа билээ.
Б.Чимэг