

Би энэ талаар өмнө нь ч хэд хэдэн удаа сөхөж нийтэлж байсан. Үүний дагуу ч олон улсын шүүхийн байгууллагууд болоод хүчтэй улс төрчдийн дуу хоолой дэлхий нийтэд хүрсэн. Гэвч түүнээс хойш нарийн тодорхой мэдээлэл авч чадалгүй байсаар энэ хэрэг ийнхүү шийдэгдсэн байна. Н.Энхбаяр шударга бус улс улс төрийн хохирогч боллоо. Би энэ үзэл бодолдоо ч итгэлтэй байна. Түүнийг хууль бусаар хэдэн зуун цагдагийн хүчийг ашиглан баривчилж хорьсон. Түүний дараагаар тэрээр олон улсын хүний эрхийн байгуулагад хандсан юм.
С.Нарангэрэл бол Н.Энхбаярын өмгөөлөгч, тэрээр түүний буруугүйг нотлохоор түүнийг шалгаж эхэлсэн цагаас нь хамтран ажиллаж байгаа. Идэвхтэйгээр хэлэлцэгдэж байсан түүний хэрэг олимпийн наадмын үер намжиж хэсэгтээ нам гүм байсан. Гэвч түүнийг энэ сарын эхээр шүүж, нотлох баримт, няцаалтыг үл хүндэтгэн 8 жилийн ял оноожээ. Шүүх бүрэлдэхүүн дахин хэлэлцэж найман жилийн ялыг дөрвөн жил болгон бууруулсан.
Өмгөөлөгч С.Нарангэрэл хэлэхдээ “ Шүүх хурал тийм ч шударга явагдаагүй. Түүний эсрэг олон хүн өшөө хонзогнолын санаа агуулж энэ шүүх хурал болсон. Тиймээс ч түүнд ийнхүү ял тулгалаа” хэмээжээ.
Н.Энхбаярын МАХН-ын хуульч Л.Эрдэнтуул “Гэм буруугүй хүнд ял тулгасан. Та бүхэн энэ хэчнээн хууль бус үйлдэл болсныг түүний тухай бичсэн мэдээллийн сайтуудад гарсан иргэдийн үлдээсэн санал сэтгэгдлээс харж болно. Тэнд хүмүүс шударга бус шүүхийн тогтоол гаргасан талаар бичсэн байгаа” гэв.
Сонирхолтой нь, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Энхбаярын шүүх хурлын үеэр гадаад улсад буюу олимпийн наадам үзээд явж байсан юм. Тэрээр Британид Лондоны хөрөнгийн бирж дээр очихын зэрэгцээ хүний эрхийн талаар ярьж байсан аж.
Харин Н.Энхбаяр аль хэдийнэ ял тулгуулж, эрх чөлөөгөө хасуулан өнөөдрийн байдлаар эмнэлэгт байна. Түүний биеийн байдал тийм ч сайнгүй байгаа аж. Тэрээр цаашдаа олон улсын хүний эрхийн байгууллагад дахин хандах бодолтой байгаа сурагтай. Түүний энэ үйлдлийг ч дэмжиж хүн олон байгаа юм. Эндээс харахад ардчилал монголд хэр зэрэг үнэч, шударга байгаа эсэхийг эргэн харах хэрэгтэй байна. Зөвхөн монголд ч бус дэлхий дахинаа ардчилалын шударга бус хэлбэр түгээмэл боллоо гэж бичсэн байна.

Э.Мөнхнасан