Энэ сарын 17-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ШШГЕГ-ын харьяа хорих 433 дугаар ангиас хорих хоёр ялтан оргосон талаар манай сайт мэдээлсэн.

Энэ сарын 17-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ШШГЕГ-ын харьяа хорих 433 дугаар ангиас хорих хоёр ялтан оргосон талаар манай сайт мэдээлсэн. Тэднийг Богд ууланд байж болзошгүй хэмээн цагдаагийн алба хаагчид самналт хийж байгаа. Самналтад ШШГЕГ-ын 10 гаруй ажилтнууд, нутгийн болон СБД-ийн цагдаагийн албан хаагчид, Онцгой байдлын газрын ажилтнууд, ЦЕГ-ын тусгайгийн албан хаагчид зэрэг нийт 100 гаруй ажилтнууд оролцож байгаа талаар мөн мэдээлсэн билээ. Шинэ авсан мэдээллээр, тэднийг Б.Отгонбаяр, Б.Мөнхтөр гэдэг юм байна. Б.Мөнхтөр нь 1991 онд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн. 2010 оны Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэр "Ертөнц" гэх зочид буудалд найзуудтайгаа архидаж, тэнд байсан О гэх охиныг хүчирхийлэх гэж байгаад хоолойг нь боож, амь насыг нь хөнөөсөн хэргээр 15 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна.
Б.Отгонбаяр нь 2010 оны дөрөвдүгээр сард Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хороонд оршин суух гэртээ ганцаараа байсан 65 настай Б гэх эмгэний эд зүйлийг дээрэмдэн 11 удаа хутгалж, амь насыг нь онц хэрцгийгээр хөнөөн, гэрийг нь шатаасан хэргээр 25 жилийн ял сонссон байжээ.
Б.Чимэг