
Нийт 12 мянган айлын орон сууц нурж эвдэрсэн байна. Мөн 56.800 орчим акр газар үерийн аюулд нэрвэджээ. Нас барсан иргэдийн олонхи нь үерийн усанд живж амь алдсан бол нэг хүн хөрсний нуралтад дарагдан амиа алджээ. Нийслэл Ханой хотод оройлцоогоор 200 орчим мод үндсээрээ сургарч унасан байна. Аварга том модод хийсч энэ тэнд унаж хохиорол их тарьсан бөгөөд нэг таксиний жолооч модонд дарагдан амиа алдсан гэнэ.
Ням гаригийн өглөө Ханой хотын зарим хэсгийг гамшгаас арилгаж эхэлсэн байна. Энэхүү ажилд вьетнамын 20 мянган цэрэг дайчлагдан ажиллаж байгаа аж. Гамшгийн бүсэд нэг нисдэг тэрэг, аврах завиуд ажиллаж байгаа юм.