
"Хавдрын эсрэг үндэсний аян-2012" ирэх сарын 3-наас үргэлжилнэ

"Хавдрын эсрэг үндэсний аян-2012" ирэх сарын 3-наас үргэлжилнэ. Хавдар судлалын үндэсний төв, Хаан банктай хамтран өнгөрсөн жилээс уг аяныг эхлүүлсэн. Өнгөрсөн жил хавдрын эмч, мэргэжилтнүүд 21 аймагт ажиллаж, хавдартай болон хавдрын урьтал өвчтэй олон хүнийг эрт үед нь илрүүлсэн. Энэ жил аяны хоёр дахь шат болгож хавдрын өвчлөл өндөртэй 12 аймгийг сонгоно. Өнгөрсөн тавдугаар сард Өмнөговь, Дундговь, Увс, Завхан, Говь-Алтай аймагт ажиллаад аяныг түр завсарлуулсан юм. Хавдрын нарийн мэргэжлийн эмч нарын баг эдгээр таван аймгийн 7780 хүнд үзлэг, шинжилгээ хийж хоргүй болон хорт хавдартай 630 хүнийг илрүүлсэн байна. Тэд ирэх сараас Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Дорноговь, Сүхбаатар, Сэлэнгэ аймагт ажиллана.
Д.Ундрах 24tsag.mn