Энэ
сарын 17-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ШШГЕГ-ын харьяа хорих 433
дугаар ангиас хорих хоёр ялтан оргосон талаар манай сайт мэдээлсэн.
Тэднийг өчигдөр 18.00 цагийн үед Баруунхараа тосгоны нутаг дэвсгэр болох Шувуутын амнаас баривчилсан байна.

Энэ
сарын 17-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ШШГЕГ-ын харьяа хорих 433
дугаар ангиас хорих хоёр ялтан оргосон талаар манай сайт мэдээлсэн.
Тэднийг өчигдөр 18.00 цагийн үед Баруунхараа тосгоны нутаг дэвсгэр болох Шувуутын амнаас баривчилсан байна. Баривчилгаанд УМБГ-ын Эрэн сурвалжлах, хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Эрүүгийн цагдаагийн газар, Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэс, ШШГЕГ-ын 100 гаруй алба хаагчид оролцжээ.
Б.Мөнхтөр нь 1991 онд Сэлэнгэ
аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн. 2010 оны Дархан-Уул аймгийн нутаг
дэвсгэр "Ертөнц" гэх зочид буудалд найзуудтайгаа архидаж, тэнд байсан О
гэх охиныг хүчирхийлэх гэж байгаад хоолойг нь боож, амь насыг нь
хөнөөсөн хэргээр 15 жилийн хорих ялаар ял эдэлж байсан бол, Б.Отгонбаяр нь 2010 оны дөрөвдүгээр сард Сонгинохайрхан дүүргийн
аравдугаар хороонд оршин суух гэртээ ганцаараа байсан 65 настай Б гэх
эмгэний эд зүйлийг дээрэмдэн 11 удаа хутгалж, амь насыг нь онц
хэрцгийгээр хөнөөн, гэрийг нь шатаасан хэргээр 25 жилийн ял эдэлж байсан аж.
Б.Чимэг