
Эрээн хотноо өнгөрөгч амралтын өдөр хүн амины ноцтой хэрэг гарчээ.
Тодруулбал, Замын-Үүд боомтоос хэсэг монгол иргэд Эрээн хотод очсон аж.

Эрээн хотноо өнгөрөгч амралтын өдөр хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, Замын-Үүд боомтоос хэсэг монгол иргэд Эрээн хотод очсон аж. Боомт хаах үер Эрээнд очсон тэдний хоёр нь эмэгтэй бусад нь эрчүүд байжээ. Улмаар тэд зочид буудалд хоноглосон байна. Харин маргааш нь хоёр эмэгтэйн нэг нь бусдад хүчиндүүлснээ нөхөртөө дуулгасан гэнэ. Энэ мэдээг дуулсан нөхөр нь Эрээн хотод очиж эхнэрийнхээ хоносон буудалд байсан залуучуудтай маргалдан улмаар эхнэрийг нь хүчиндсэн гэх залууг зочид буудлын 00-д оруулан амь насыг нь хөнөөсөн гэсэн мэдээ байна. Гэхдээ албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар хүчиндүүлсэн гэх эмэгтэйн нөхөр нь тус залуугийн амь насыг бүрэлгэсэн нь тогтоогдоогүй байгаа аж. Тухайн эмэгтэйг хүчиндсэн залуу амиа хорлосон байж болзошгүй гэх эх сурвалж ч байна. Замын-Үүд боомтын цагдаагийн газар, Эрээн хотын цагдаагийн газартай хамтран уг хэргийг шалгаж эхэлжээ.
Д.Ундрах 24tsag.mn