
Офицеруудын ордноос Чулуун овооны тойрог хүртэлх замыг хааж янзлах ажил
явагдаж дууслаа. Өнөөдөр нээгдэх байсан зам хугацаанаасаа өмнө өчигдөр
нээгдсэн юм.

Офицеруудын ордноос Чулуун овооны тойрог хүртэлх замыг хааж янзлах ажил явагдаж дууслаа. Өнөөдөр нээгдэх байсан зам хугацаанаасаа өмнө өчигдөр нээгдсэн юм. Харин засварын гүйцэтгэл төдийлөн сайн биш байгааг иргэд болон жолооч нар хэлж байлаа. “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Зүүн дөрвөн замаас Офицеруудын ордон-Чулуун овоо-Тролейбусны эцсийн буудал хүртэлх 4.5 км автозамын шинэчлэлтийн ажлыг хийж байгаа билээ. Энэхүү засварын ажлууд үргэлжлэх болно.
Д.Ундрах 24tsag.mn