
Өнгөрсөн пүрэв гаригт Эквадор улсад орогнох эрх олж авснаасаа хойш анх удаа Ассанж олон нийтийн өмнө ил гарч байгаа билээ. Ассанж Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреаг улс төрийн зориг гаргасан хэмээн магтаад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад хандан ВикиЛийкс вэб сайтыг ангуучлах санаархлаа зогсоохыг уриалжээ. Жулиа Ассанж инйхүү хоёр сарын турш Эквадорын Элчин сайдын яаманд орогнож байгаа юм.
Их Британийн шүүх түүнийг Шведийн талд шилжүүлэн өгөх шийдвэр гаргасан бөгөөд Элчин сайдын яамны барилгаас гадагшаа гармагц баривчилна гэж мэдэгдэн хүлээж байгаа юм.
Ассанж тайлбарлахдаа Шведийн шүүх түүнийг улстөрийн зорилгоор хүчингийн хэрэгт буруутгаж улмаар АНУ-ын талд шилжүүлнэ гэдэг. Жулиан Ассанж Ирак, Афганистан дахь АНУ-ын цэргийн ажиллагаатай холбоотой нууц баримтуудыг дэлгэснээр АНУ-ын заналт дайсан болж хувирсан юм.
Э. Индра