Монгол Улс, БНХАУ-ын хилийн авто замын боомтууд хоёр өдөр амрах тухай Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Тодруулбал, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” хууль болон БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрт заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд 2018 оны 12 дугаар сарын 29 -ний өдөр буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр тус тус амрахаар болжээ. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.
С.Нацаг
Сэтгэгдэл (1)