

"Нийслэл лиг" тэмцээнд нийт 8 багийн 180 гаруй төмирчид өрсөлдсөн билээ. Энэ жилийн тэмцээний ялагчаар Эрчим баг тодоржээ. Тус баг ийнхүү долоо дахь удаагаа түрүүлж байгаа аж.
Улаанбаатар хотноо байдаг стандарт шаардлага хангасан талбайг тойруулан үзэгчдийн суудал барьж байгаатай холбогдуулан орон нутагт лигийн хоёр тойрог үргэлжлэн явагдлаа. Клубүүдийн хүсэлтээр энэ жилийн Лигийн тэмцээн хоёр тойргийн нийлбэр дүнгээр ялагчдаа тодрууллаа. Гадаадын тоглогч нар олноор тоглох боломжуудыг бий болгосноор Бразили, Япон, Камерун, Серби, Зааны Ясан Эрэг, Хятад, ОХУ зэрэг орнуудаас тамирчид хүрэлцэн ирж тоглолоо.
Ц.Болор