

Уг хөшөө нь алдарт хөл бөмбөгчнөөс нэг дахин өндөр бөгөөд Бекхэм ганцхан “H&M” брэндийн дотуур өмднөөс өөр зүйлгүй, хажуу тийшээ харсан байдлаар дүрслэгджээ. Тэрээр хөшөөний скизийг гаргуулахаар дотуур өмд өмсөж, нэлээд хэдэн хар цагаан зураг авахуулсан байна.
Бекхэмийн хар цагаан зургуудыг алдарт загварын зурагчин Аласдэр МакЛеллан Лос-Анжелост авчээ. Дэвид Бекхэм энэхүү зургуудаа “Facebook” хуудсандаа тавьсан байна. Тус хөшөө нь “H&M”- томоохон салбар дэлгүүрүүдийн үүдэнд ийнхүү байрласан байгаа ажээ.
Ц.Болор