
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг яг одоо хуралдаж
байна. Тус хуралдаанаар Засгийн газрын танхимын гишүүдэд санал болгох
хүмүүсийнхээ нэрийг эцэслэх аж

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг яг одоо хуралдаж байна. Тус хуралдаанаар Засгийн газрын танхимын гишүүдэд санал болгох хүмүүсийнхээ нэрийг эцэслэх аж. Өөрөөр хэлбэл "Шударга ёс" эвсэлийнхэн сайдаа томилоход өнөөдөр эцсийн шийдвэрээ гаргах юм. Санал дэвшүүлэлтэнд Эрүүл мэндийн сайд, Шадар сайдад С.Удвал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нарын нэр хуучнаараа үлджээ. МҮАН-ын хувьд Түлш, эрчим хүчний сайдад УИХ-ын гишүүн М.Сономпилийг нэр дэвшүүлсэн хэвээрээ байх гэнэ.Харин Сангийн сайдад хэнийг томилох нь одоогоор шийдэгдээгүй байгаа юм.
Д.Ундрах 24tsag.mn