
Өчигдөр БНХАУ-ын Шэньжэнь, Гуанжоу зэрэг томоохон хотуудад олон мянган иргэдийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болжээ. Жагсагчдын зүгээс газар нутгийн маргаантай байгаа Сенкаку арлын асуудлаар Япон улс БНХАУ-тай эвээ олж, арлыг булаалдахаа болихыг шаардсан байна. Жагсаалын үеэр тэд замдаа таарсан япон хоолны газар, автомашин гэх мэт тус улсад үйлдвэрлэсэн, тэдэнд хамаатай бүхнийг эвдэж, сүйтгэжээ. Мөн жагсагчид БНХАУ-ын төрийн далбаа барин жагсч, Японы төрийн далбаа бүхий зургуудыг шатааж, “Япон арлыг орхи” хэмээн орилцгоож байжээ. Түүнчлэн Сенкаку арлыг БНХАУ-д буцаан өгч, тэднээс уучлал гуйх ёстой гэсэн байна.Жагсаалыг тараах гэсэн цагдаа нарын эсэрг тэд савтай ус шидсэн гэнэ. Гэхдээ цагдаагийн байгууллагаас нэг ч хүнийг баривчлаагүй гэнэ.
Гуанжоу хотод болсон жагсаалын үеэр жагсагчид Японы консулын газрын ойролцоо цуглан, “Япон! Арлыг орхи” хэмээн хашгиралджээ. Харин Шанхайд жагсагчид “Японы эзэрхэг түрэмгийллийг устгая” гэсэн уриа, лоозон барин жагссан байна. Хонконгт ч мөн дээрхийн адил жагсаал болсон бөгөөд 200 гаруй хүн оролцсон гэнэ. Харин Ченду хотод жагсагчид Япон брэндийн хувцасны дэлгүүр рүү дайрсан хэрэг гарчээ.
Э. Индра