Москвагийн ресторанууд халимаг хонины махаар хоол хийх боломжтой болов. Махны чиглэлийн хонины аж ахуй эрхэлдэг Халимагийн “Махан трэйд” компани Москвад салбараа саяхан нээж шинэ хонины мах нийлүүлж эхэлжээ. Компанийн төлөөлөгчийн хэлсэнээр эдний хонь Халимагийн нутгийн өмнөд хэсэг, Кавказын нурууны хойд бэлтэй залгаа Их бууралын районд бэлчээрлэдэг аж. Эндэхийн бэлчээрийг халимагууд дээр үеэс нааш “йирн йисн ногхан” буюу сөл шим онцгой сайн 99 төрлийн өвс ногоо ургадаг газар хэмээн онцолсоор иржээ.
Москвагийн ресторанууд халимаг хонины махаар хоол хийх боломжтой болов. Махны чиглэлийн хонины аж ахуй эрхэлдэг Халимагийн “Махан трэйд” компани Москвад салбараа саяхан нээж шинэ хонины мах нийлүүлж эхэлжээ. Компанийн төлөөлөгчийн хэлсэнээр эдний хонь Халимагийн нутгийн өмнөд хэсэг, Кавказын нурууны хойд бэлтэй залгаа Их бууралын районд бэлчээрлэдэг аж. Эндэхийн бэлчээрийг халимагууд дээр үеэс нааш “йирн йисн ногхан” буюу сөл шим онцгой сайн 99 төрлийн өвс ногоо ургадаг газар хэмээн онцолсоор иржээ. Ойрадууд уугуул нутаг Монгол Алтайн нуруунаас адуу малаа авч Сибирь, Урал, Доод Ижил мөрнийг дамжин нүүдэллэж ирсэн гурван зуугаад жилийн явцдаа шим тэжээл өндөртэй онцгой амтлаг мах бүхий хонины өвөрмөц генефондыг бий болгосон гэж судлаачид үздэг гэнэ.
Захиалга өгсөн Москвагийн нийтийн хоолны газруудад “Махан трэйд” компани бүтээгдэхүүнээ ердөө маргааш нь нийлүүлэхээ амлаж байна. Хоолны газар төдийгүй Москвад сурдаг халимаг оюутнууд мах захиалах дуртай байгаа бөгөөд томоохон их сургуулиудын оюутны хэд хэдэн байранд мах хүргэсэн тус компанийнхан нутгийн хүүхдүүддээ 15 хувийн хөнгөлөлттэй үйлчилж байгаа аж. “Махан трэйд”-ийн гулууз мах нэг кг нь 400 рубль бол хурганы гулууз 420 рубль гэнэ. Харин хурганы бүтэн хаа 390, бөгс 460 рублийн үнэтэй байна.
Б.Амгалан