Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Пүрэвсүрэн: Манай перс судлаачдын бүхэл бүтэн үе тасарсан учраас Ерөнхийлөгч Монголын түүхэн эх сурвалжийг олж ирэх зорилготой байгаа

2012-8-28
0
ЖИРГЭХ
 Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Иран улсыг зорьж байна. Тэрбээр Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний 16-р дээд хэмжээний уулзалтанд оролцоно. Үүний зэрэгцээ Монголын их хаадаас тус улсад үлдсэн түүхийн дурсгалуудтай танилцаж, цаашид судлах боломж эрэлхийлэх зорилготой айлчилж байгаа юм. Айлчлалын талаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
bio-Purevsuren11  Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Иран улсыг зорьж байна. Тэрбээр Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний 16-р дээд хэмжээний уулзалтанд оролцоно. Үүний зэрэгцээ Монголын их хаадаас тус улсад үлдсэн түүхийн дурсгалуудтай танилцаж, цаашид судлах боломж эрэлхийлэх зорилготой айлчилж байгаа юм. Айлчлалын талаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнтай ярилцлаа.

- Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оролцохоор явж буй Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний уулзалт ямар зорилготой уулзалт вэ?

- Ерөнхийлөгч өнөөдөр Иранд болох Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний 16-р дугаар дээд хэмжээний уулзалтанд оролцохоор эх орноосоо явах гэж байна. Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн нь 1950, 1960-аад оноос эхэлсэн байдаг. Хүйтэн дайны үед ОХУ, АНУ-ын аль нэг талд оролгүй, гурав дахь зам байгаа юу гэдгийг анх эрж, хайж байсан үед бий болсон юм. Одоо бол дэлхийн 118 улсыг эгнээндээ нэгтгэсэн нэлээн том, хүчирхэг хөдөлгөөн.

- Манай улс энэ уулзалтанд ямар статустай оролцох вэ?
- Монгол улс 1991 оноос бүрэн эрхт гишүүн болсон ч  өмнө нь дээд хэмжээний уулзалтанд нь оролцож байгаагүй. Монгол улс төвийг сахисан бодлоготой, эвсэлд үл нэгдэх гадаад бодлого явуулдаг орны хувьд дээд хэмжээнд  оролцох ёстой гэсэн зорилт тавьж байгаа юм.

- Энэ уулзалтаар Ираны цөмийн зэвсгийн асуудал ямар нэг хэмжээгээр яригдах уу?
- Энэ дээд хэмжээний уулзалт нь наймдугаар сарын 30, 31-ны өдрүүдэд Тегеран хотод болно. Иран улс энэ хөдөлгөөнийг гурван жил даргалахаар болоод байна. Өмнө нь Египет улс даргалж байсан. Мэдээж хуралдааны хэлэлцэх асуудлын тов гэж гарсан байгаа. Үүнд цөмийн асуудал ороогүй. Ираны цөмийн асуудлыг хөндвөл олон орон оролцохгүй гэсэн байр суурьтай байх магадлалтай эмзэг асуудал.  Сири, Палестины асуудлаас гадна орчин үеийн глобалчлагдсан ертөнцөд гуравдагч хүчин гэж өөрийгөө нэрлэж байсан орнууд яаж нэгдэж, ямар байр суурьтай ажиллах вэ гэдгийг хэлэлцэнэ. Мөн энэ уулзалтаар төгсгөлийн баримт бичиг гэж гарна. Энэтхэгийн ерөнхий сайдаас эхлүүлээд нэр хүнд нь өсч яваа олон орны удирдагч нарыг багтаасан дөчөөд орны төлөөлөгчид оролцох юм билээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мөн оролцоно. Манай ерөнхийлөгч түүнтэй тусгайлан уулзаж ярилцах цаг товлосон байгаа. Мөн Ираны ерөнхийлөгч болон бусад хүмүүстэй уулзахаар төлөвлөсөн.

- Иран улстай манайх түүхийн жимээр холбогддог. Ерөнхийлөгч айлчлалынхаа хүрээнд Монголын түүхтэй холбоотой  ямар газруудаар явах вэ?

- Дэлхийн дахинд Иран цөмийн хөтөлбөрөөр танигдсан ч түүхийн хувьд Монголын түүхтэй ихээхэн холбоотой улс. Манай хаадын  алтан ургийн хөвүүдийн байгуулсан Их монгол улс гэж байсан шүү дээ. Иранд олон монгол гаралтай хаадууд үе удмаараа амьдарч байсан. Ерөнхийлөгчийн зүгээс гадаадад айлчилсан орон болгоноосоо Монголтой холбоотой түүхэн эх сурвалжийг олж ирэх, болж өгвөл судлах зорилт тавьж байгаа. Өнгөрсөн онд ОХУ-ын Санктпетербург хотод айлчлах үеэрээ Монголын болон ОХУ-ын ерөнхийлөгчийн хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр болсон. Тус хотын Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн зэрэг олон газар хадгалагдаж байгаа түүхийн эх сурвалжийг бүртгэе гэсэн зорилго тавьж байгаа. Ерөнхийлөгч мөн Данид айлчлахдаа хааны номын санд нь Монголын асар их үнэтэй бичгийн эд зүйлс хадгалагдаж байгааг мэдээд түүнийг авах санал тавьсан.  Мөн өнгөрсөн онд Их Британид айлчлахдаа Оксфордын их сургуулийн дэргэдэх явуулын номын сангаас Монголтой холбоотой номуудаг авъя, хамтарч судлая гэсэн. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн оны аравдугаар сард Ватиканы нууц архиваас Ил хааны үед Ромын папад бичиж байсан захиануудыг олж ирсэн. Ерөнхийлөгч Монголын түүхтэй холбоотой хэд хэдэн дурсгалт газарт очно. Таж Махалаас ч өмнө баригдсан анхны бөмбөгөр оройтой бунхан болох Өлзийт хааны бунханд байдаг хананы бичээсийг хамтарч судлах зорилготой байгаа.

- Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд эрдэмтэд багтаж байгаа юу?
 - Бидний нэг том зорилго түүхээ судлах учраас ШУА, Түүхийн хүрээлэн зэргээс цөөнгүй судлаачид явж байна. Чингис хааныг нас барсны дараа хамгийн ойрын эх сурвалж гэгдэх болсон Рашид Ад Дины “Судрын чуулган” гэдэг номын үндсэн эх нь Ираны номын санд байдаг. Хуучин монгол бичгээр бичсэн  олон тооны гар бичмэлүүд энд хадгалагдаж байна. Манай талаас ч гэсэн хуучин түүхээ сайн таньж авъя гэж байгаа тул Монголын түүхийг судлахад чухал ач холбогдолтой айлчлал болно гэж хүлээж байна.

- Манай улс өмнө нь Иран улстай ямар харилцаатай байсан бэ? Ийм дээд хэмжээний айлчлал өмнө нь болж байсан уу?

-Түүхээс харвал Ю.Цэдэнбал дарга 1974 онд Иран улсад айлчилж байсан. Үүнээс хойш дээд хэмжээний айлчлал хийгээгүй. Иран бол 1979 он хүртэл нэлээн либерал замаар явж байсан орон. Тэрнээс хойш лалжсан болохоос өмнө нь манай улстай асар өргөн харилцаатай явж байсан орон.

-Тэгвэл түүх судлалын хувьд ямар холбоотой байсан бэ?
- Харамсалтай нь манай перс судлаачдын бүхэл бүтэн үе тасарсан байгаа. Тэгэхээр  перс судлаачдын үеийг бий болгож, перс хэл дээр байгаа Ираны ном, судруудыг судлах хүсэлтэй байна. Ираны номын санд ажиллах хүмүүсийг сургаж авъя, тэдний номын санд байгаа Монголын түүхэн номуудыг олж  авъя, судлая, боломжтой бол хувийг нь авъя гэсэн. Хоёр долоо хоногийн өмнө Ираны гадаад хэргийн дэд сайд манайд айлчилсан. Тэр үеэр Ираны талаас манай хүмүүсийг сургаж өгөхөд бэлэн байна гэдгээ мэдэгдсэн юм. Бид ч Ираны монгол судлаач хүмүүсийг сургаж өгөхөд бэлэн байгаа юм.

- Ярилцсанд баярлалаа.
Б.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • zochin (202.55.191.61)
    hun chanar gej yu baidgiig ELBEGee ci sain bod.Unendee chi ene talaaraa mongoliin ard tumnii durguitsliig hurgeed bna, Neeree humuus odoo chinii eej,ehner,huuhdiig chini ch muu muuhaigaar uzen ydaj bna gedgiig anhaaruuliy
    2012 оны 09 сарын 05 | Хариулах
  • enhee (202.55.191.61)
    elbeg suuliin ued bainga gadaadaar aylaj bna.Dotroo yu l bodoj ywdag yum bol.Ard ni eejees ni awahuulaad nylhsuud awchrah nuuts awilgiin belgii ni huleegeed l...Ursuldugch nuhruu amidaar ni bortsolchihood setgel ni hangaluun tenej ywah.Mun ch uudguu hun yum daa.Chinii ur huuhed chamaas turuulj horwoog orhihgui ni medeej.Jamaaraa chamaas hoish ni l shuudee.Ter ued hunii uuriin olon huuhduud chini yaj ch ywah bilee... humuus,irged bid ingej yritsgaadag,Ter ch *** hel Tanai eejiig nud haranhui.chih ni bugluutei hun baih gej bodotsgooj bna
    2012 оны 09 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    6 цаг 36 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    8 цаг 1 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    8 цаг 24 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    10 цаг 50 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    12 цаг 5 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    12 цаг 45 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    12 цаг 59 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    13 цаг 29 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    13 цаг 59 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК