Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Галдаа: ХОМ-оо буруу мэдээлсэн цагдаагийн дарга нарын хэргийг ТЕГ-т шалгаж байгаа

2012-8-30
0
ЖИРГЭХ
Сүүлийн үед хуулийн байгууллагийнхан өөрсдөө гэмт хэрэгт их холбогдох болсон. Тиймээс уг асуудлаар УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаатай ярилцлаа.
    1_129Сүүлийн үед хуулийн байгууллагийнхан өөрсдөө гэмт хэрэгт их холбогдох болсон. Тиймээс уг асуудлаар УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаатай ярилцлаа.

-ТЕГ-ын гурван ажилтанг танайхаас шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

-Ийм асуудал гарсан. Одоогоор шалгаж байгаа. Тиймээс шалгагдаж байгаа хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Ер нь алба хаагчид алдаа гаргах тохиолдол байдаг. Тагнуулаас гэхэд л жилд 2-3  ажилтан гэмт хэрэгт  холбогддог.

-Тэгээд хэрэг нь хэрхэн шийдэгддэг юм бол. Шүүхээр ял авсан тохиолдол бий юу?

-Одоогоор яг ял авсан алба хаагч алга. Тийм зүйл барагтаа байдаггүй.

 -АТГ-аас өнгөрсөн сард НЦГ болон Хэв журмын хэлтсийн нэр бүхий албан тушаалтнууд ХОМ-ээ худал мэдүүлсэн талаар мэдээлж байсан?

-Цагдаагийн дарга нартай холбоотой ХОМ-ийн хэргийг АТГ-аас болон манай байгууллага давхар шалгасан. Шалгах явцад тус дарга нар ХОМ-ээ бөглөхдөө алдаа гаргасан зүйл байсан. Одоо ТЕГ үргэлжлүүлэн шалгаж байгаа.

-Мөн самрын хэрэгт холбогдсон алба хаагчдын хэрэг юу болсон бэ?


-Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Учир нь хэргийн гол хүмүүс болох хоёр хүнийг бид нэлээд удаан эрэн сурвалжилж байж баривчилсан. Мөн уг хэрэгт холбогдсон зарим нөхөр Хятад улс уруу гарчихаад олдохгүй байгаагаас мөрдөн байцаалтын ажиллагаа удааширч байна.

-Хятадын томоохон бизнесмэн холбогдсон гэсэн?

-Хятадын нэг компанийн захиралтай холбоотой хэрэг бий. Энэ хэргийг шалгаад дуусч байна. Удахгүй шүүхэд шилжүүлнэ. Харин монголчуудтай холбоотойг нь тусгаарлаад прокурорын хяналтад өгөхөд бэлэн болоод байна.

-Ер нь хуулийнхан өөрсдөө гэмт хэрэгт их холбогдоод байх шиг?

-Манай алба тодорхой субьектын хэргийг шалгадаг. Цагдаа болон тагнуул, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гээд. Нэг үгээр бол эдгээрийг хэргийн субьектээр нь шалгадаг цорын ганц байгууллага. Эдгээр байгууллагын алба хаагчдын ёс зүйн асуудлаас бусад гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд нь манайд хамаатай. Энэ чиглэлээр шалгаж байгаа хэрэг бол бий.  Гэхдээ хэрэгт холбогдож байна гэдэг нь  гэм буруутай нь тогтоогдож байна гэсэн үг биш. Түүнчлэн эрүү үүсгэж байна гэдэг нь буруутай нь нотлогдлоо гэсэн үг бас биш. Гагцхүү үүний хар цагааныг дэнсэлж, үнэхээр гэм буруутай эсэхийг нь тогтоон,  хариуцлага хүлээлгэх нь чухал. Харин хэрэг үйлдээгүй нь тогтоогдвол нэр төрийг нь цэвэр болгож өгөх ёстой. Анх энэ алба байгуулагдаж байх үед улсын хэмжээнд 100-гаад хэрэг бүртгэгддэг байсан. Харин үүнээс шүүхээр ордог хэргүүд байдаггүй байсан юм билээ. Гэтэл сүүлийн таван жилийн хугацаанд нэг жилийн дотор  500 болтлоо өссөн. Гэхдээ энэ тоо сүүлийн үед нэлээд буурах хандлагатай байгаа.

-Ялангуяа цагдаагийн алба хаагчидтай холбоотой мэдээлэл их гардаг?

-Цагдаа нар хэрэгт татагдах тохиолдол бий. Тэр дундаа энэ салбарынхан эрүү шүүлтийн хэрэгт их холбогдож байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед шалгаж байгаа хүнээ айлгаж, дарамталдаг, хууль бус арга хэрэглэж хэрэг хүлээлгэх гэх мэт тохиолдол гарч байна. Ер нь энэ чиглэлийн хэргүүд өсөлттэй байгаа. Үүнд нэгдүгээрт, хуулийн хийдэгдэл нөлөөлж байгаа, цаашлаад эрүү шүүлтийн хэрэг бол зөвхөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хоёрт хамаатай. Гэтэл эрүү шүүлтийн хэлбэрийг Эрүүгийн цагдаа болон эрэн сурвалжлах ажиллагаа явуулдаг субьектууд эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө шалгаж байгаа хүнээ айлгаж, дарамталж, сүрдүүлдэг, хүч хэрэглэдэг тохиолод бий. Гэхдээ энэ нь цөөхөн.

-Хууль шүүхийнхэн ер нь ихэвчлэн ямар гэмт хэрэгт холбогддог юм бол?

-Шүүн таслах ажиллагааны эсрэг болон өмчлөх эрхийн, албан тушаалын гэмт хэрэгт холбогдох нь тасрахгүй байна. Түүнчлэн аваар ослын болон иргэдийн эрүүл мэндэд халдах гэмт хэрэгт алба хаагчид холбогдох тохиолдол байсаар байна. Энэ бол анхаарал татаж байгаа гол хэргүүд. Ер нь тодорхой хэмжээний хэргүүдэд хууль, шүүхийнхэн холбогдож байна гэдэг нь бид дотооддоо үүний эсрэг ажил зохиох, энэ байдлыг таслан зогсоохын төлөө ажиллах  шаардлагатай байгааг л харуулж байгаа юм.

-Сүүлийн үед хэргийг шалгаад прокурорт шилжүүлэхэд прокуророос хэрэгсэхгүй болгодог үйлдэл их гарах болж?


-Хуульчид өөрийн дотоод итгэл үнэмшил дээр тулгаарлаж, аливаа хэргийг үнэлдэг. Тиймээс заавал энэ шалгаад шилжүүлсэн,  заавал цааш нь явуулж, ял шийтгэл ногдуул гэсэн үг биш. Түүнчлэн мөрдөн байцаалт явуулсан ажил дээр хяналт тавих нь прокурорын эрх мэдлийн асуудал. Хэрвээ тухайн хэрэг эргэлзээтэй байвал хэрэгсэхгүй болгож болно. Энэ талаар ЭБШХ-д заалт ч бий. Хэрвээ нотлох баримт хангалтгүй, өөрөөр хэлбэл,  Эрүүгийн болон ЭБШХ-ийн тайлбар хэрэглэх шатанд эргэлзээ төрвөл яллагдагчид ашигтайгаар шийднэ гэж заасан нь бий. Ийм тохиолдлоор хэрэг хэрэгсэхгүй болж болно.  Энэ тал дээр манай албаны тухайд жилд дунджаар 7-8 хэрэг хэрэгсэхгүй болдог. Үүнд олон үндэслэл бий шүү дээ. Өршөөлд хамрагдах, хөөн хэлэлцэх хугацаа дууссан  эсхүл тодорхой ажиллагаа явагдсан боловч тухайн хүнтэй холбогдсон хэрэг нь нотлогдоогүй байж болно гэх мэтээр хэрэг хэрэгсэхгүй болдог.

-Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэрэг цагаадах тохиолдол их гардаг. Үүнийг хуулийн талаас нь тайлбарлавал?


-Ийм үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа асуудал бол мөрдөн байцаагч нарын мэдлэг чадвар хангалтгүй байгаатай шууд холбоотой.  Эсвэл ийм үндэслэлээр илтэд прокурор шүүхийн шатанд цагаадах юм уу хэрэгсэхгүй болгож байвал энэ бас л  анхаарал хандуулахуйц асуудал мөн.

-Прокурор хувийн ашиг сонирхлын үүднээс зарим нэг хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хааж байна гэсэн үг үү?

-Үүнийг үгүйсгэх аргагүй. 
Б.Золбоо
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • АНУ-д ажиллаж амьдрах боломж (69.143.106.127)
    ТАНД ГЭР БҮЛЭЭРЭЭ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОРОН АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД БАЙНГА АЖИЛЛАЖ АМЬДРАХ ЭРХ НОГООН КАРТ ХОЖИХ БОЛОМЖ НЭЭГДЭЖ БАЙНА! Та энэхүү ховор боломжийг алдахгүйн тулд ухаалаг алхам хийж, энэ жилийн НОГООН КАРТ-2014 сугалаанд цаг алдалгүй бүртгүүлээрэй! ТАНД БОЛООД ТАНАЙ ГЭР БҮЛД АЗ ХИЙМОРЬ ХҮСЬЕ! GREENCARD-AMERICA.COM Yahoo Messenger: mongolgreencard
    2012 оны 08 сарын 31 | Хариулах
  • (180.235.172.160)
    Та Энхбаярын хэргийн талаар байр сууриа шударга илэрхийлнэ үү. Энэ тун сонирхол татаж байна. Учир нь СБД-ийн прокурор, шүүгч нар ашиг сонирхолын зөрчилд илт автагдсан байна.
    2012 оны 08 сарын 31 | Хариулах
  • (95.188.225.181)
    Галдаа чи оороо сайхан хахуулны эзэн шуу дээ чи буух болоогуй юу танайд АЖИЛЛАЖ БАЙСАН одоо бгаа болуу БАТАА гэдэг нохор байцааж байсан хулгайч хуухэнтэйгээ нохцож байсан шуу дээ тэр хулгайч хуухэний нэрийг БУЯНТОГТОХЫН УНЭНБАЯР ГЭДЭГ одоо арван нэгэн жилтэй шоронд сууж бгаа БАТАА тэр хулгайч хуухэнтэй зочид буудалд хонж байсан байж тэр хуухэнд тус болоогуй хожим хойно шоронд орчихоод БАТААГ зэвууцэж ярьж байсан ГАВЛДАА ГУАЙ танай ажилчид иймэрхуу л ажиллаа явуулдаг улсууд БАТААГИЙН эхнэр гэж ямар юм байнаа мэдсэн ч мэдээгуй явдаг хуухэн уу
    2012 оны 08 сарын 30 | Хариулах
  • зочин (202.55.186.20)
    Энэ муухай өвгөн Увс, Ховдынх уу.
    2012 оны 08 сарын 30 | Хариулах
  • иргэн (202.179.11.58)
    Дээд шатны шүүх нь доод шатны шүүхийн шийдвэрийг буруу гэж үзэж хүчингүй болгосон тохиолдолд хуулийг буруу хэрэглэсэн, мэргэжлийн ур чадвар муутайгаас хууль бус шийдвэр гаргасан шүүгч нарт хариуцлага хүлээлэгдэг хуультай болох хэрэгтэй. Тэгвэл шүүгч нар шудрага шийдвэр гаргадаг болох байх.
    2012 оны 08 сарын 30 | Хариулах
  • зочин (203.91.118.178)
    наад муусайн лалрын проукрорын дэргэдэх мөрдөн байцаах албаны мөрдөн байцаагч нар чинь юү ч мэдэхгүй худлаа энгийн сургууль төгссөн хулгайч нар цаашаа
    2012 оны 08 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    6 цаг 37 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    8 цаг 1 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    8 цаг 25 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    10 цаг 51 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    12 цаг 5 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    12 цаг 46 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    12 цаг 59 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    13 цаг 29 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    13 цаг 59 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК